Бээжин 2020 он гэхэд 1000 гаруй үйлдвэрийг хаана

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Бээжин 2020 он гэхэд 1000 гаруй үйлдвэрийг хаана

Бээжин 2020 он гэхэд 1000 гаруй үйлдвэрийг хаана

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаа 2020 он гэхэд 1000 гаруй үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 300 зах, худалдааны төв, ложистикийн газрыг хаахаар төлөвлөжээ.

Зөвхөн 2018 онд Бээжин хот 500 үйлдвэр, 176 зах болон ложистик төвийг хааж, хэд хэдэн их сургууль, эмнэлгийг хотын захын дүүргүүд рүү нүүлгэн шилжүүлэх тухай Бээжин-Тяньжин-Хөбэйн бүсийн интеграцичлалын асуудал эрхэлсэн орлогч дарга Лью Божен мэдэгдсэн байна.

Улсын нийслэлд байх шаардлагагүй статус бүхий байгууллага, ах ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх ажилд Бээжин 12.2 тэрбум юань /1.9 тэрбум ам.доллар/ төсөвлөжээ.

Сануулахад, Хятад улс 2015 онд Бээжин, Тяньжин, Хөбэйн бүсийг цогц хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө баталсан юм. Бээжин хотын хувьд бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, 990 ажлыг гүйцэтгэж дуусчээ.
 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж