Хятадын Жэжян мужийн Чаншин шяний 110 киловольтын Мэйшан дэд станцад ажиглалт хийдэг ухаалаг робот байдаг аж. Цаг агаар -2 градусаас хүйтрэх үед тус робот цахилгааны тоног төхөөрөмжид эргүүл хийж, шалгахад тусална. Ийн тэрбээр орон нутгийн иргэдийн өдөр тутмын цахилгаан хэрэглээний манаанд чадлынхаа хэрээр зогсдог.
Энэ нь орон нутгийн цахилгаан эрчим хүчний хэлтсийн анх удаа нэвтрүүлсэн ухаалаг хяналтын робот бөгөөд тоног төхөөрөмжид маш нарийн хяналт шалгалт хийдэг гэнэ. Түүнчлэн цасан шуурга, хэт хүйтрэлт зэрэг цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ажилладгаараа давуу талтай. Үүгээр зогсохгүй 24 цаг тасралтгүй эргүүл хийн, цахилгааны сүлжээ, хангамжийн найдвартай байдал болон аюулгүй байдлыг хянадаг юм байна.
Эх сурвалж: CCTV