Либерийн ерөнхийлөгч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Либерийн ерөнхийлөгч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг уриалав

Либерийн ерөнхийлөгч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг уриалав

Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар улс орноо ядуурлаас гаргана хэмээн мэдэгджээ. Зөвхөн өнгөт арьст хүнийг Либерийн иргэн болохыг зөвшөөрдөг Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгч Жорж Веа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг хэлбэр гэж үзсэн байна. 

1847 онд эрх чөлөөтэй боолуудын байгуулсан Либери улс Үндсэн хуульдаа “өнгөт арьст, эрх чөлөөт иргэдийн орон” хэмээн тунхагласан байдаг ажээ.

Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа ард түмэндээ хандаж хэлсэн эхний үгэндээ “Үндсэн хуулийн энэ заалт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсанаас гадна Либери шиг зочломтгой улсад тохиромжгүй, онц шаардлагагүй заалт” гэжээ.

Жорж Веа гадаадын иргэдийг тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон заалтыг өөрчлөхийг тус улсын хууль тогтоогчдод уриалсан юм.

Тэрбээр парламентад хэлсэн үгэндээ  “Хэрэв гадаадын иргэдэд энэ улсад хөрөнгө эзэмших эрхийг зөвшөөрөхгүй бол Либерид хөрөнгө оруулахыг хэн ч хүсэхгүй” гэжээ.

Жорж Веагийн эхнэр Клар Ямайк гаралтайгаас болж Либерид ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд энэ шалтгаанаар түүнд Либерийн паспорт олгохоос татгалзсан ажээ.  Жорж Веа мөн давхар иргэншлийг хориглосон заалтыг өөрчлөхийг уриалж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж