Австрали тэргүүллээ хадгалж, ОХУ эрэмбэ ахив

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Австрали тэргүүллээ хадгалж, ОХУ эрэмбэ ахив

Австрали тэргүүллээ хадгалж, ОХУ эрэмбэ ахив

Монголын нүүрсний экспорт өнгөрсөн онд 27 хувиар өсчээ

Хойд Солонгост тавьсан Хятадын хориг цаашид үргэлжлэх төлөвтэй. Харин хоригоос хойш Хятадын нүүрсний зах зээлийн тоглогчдын эрэмбэ хийгээд импортын хэмжээ багагүй өөрчлөгдөөд байна. Урд хөршийн нүүрсний импортын зах зээлд Австрали, Индонез, Монгол Улс тэргүүлэгчийн байр сууриа хадгалж байгаа бол ОХУ Хойд Солонгосыг ардаа орхин, дөрөвдүгээрт бичигдэж эхлэв. Хойд хөршийн нүүрсний экспорт өнгөрсөн онд нийт 36 хувиар өсөж, 25.3 сая тоннд хүрснийг Хятадын гаалийн байгууллагаас мэдээллээ. Зөвхөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд ОХУ 2.1 сая тонн нүүрс нийлүүлжээ. Харин энэ хугацаанд Монгол Улсын нүүрсний экспорт хойд хөршийнхөөс 0.7 сая тонноор илүү буюу 2.8 сая тоннд хүрсэн байна. Өнгөрсөн жилийн нийт дүнгээр Монгол Улс 33.5 сая тонн экспортолсон. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр манай улс нүүрсний экспортоос нийт 5.3 их наяд төгрөг буюу 2.2 тэрбум ам.долларын орлого олжээ. Гурван их наяд төгрөг буюу 1.3 тэрбум ам доллараар өссөн нүүрсний нийлүүлэлт нийт экспортын орлогын 36 хувийг дангаараа бүрдүүлсэн юм.

Урд хөршийн нүүрсний импортын зах зээлд Австрали, Индонез, Монгол Улс тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол ОХУ Хойд Солонгосыг ардаа орхин, дөрөвдүгээрт бичигдэж эхэллээ.

Өнгөрсөн жилүүдэд БНАСАУ урд хөршид ойролцоогоор 20 сая тонн нүүрс нийлүүлж, дөрөв дэх том нийлүүлэгч нь болоод байсан. Гэвч Хойд Солонгост улс төр, геополитикоос улбаатай хориг тавьснаас үүдэн 20 сая тоннын нийлүүлэлтийн цоорхой үүссэн. Үүнийг бусад нийлүүлэгч нөхөж эхэлсэн билээ. Үүнээс ОХУ, Монголын нүүрсний экспорт онцгой өссөн бол бусад нийлүүлэгчийнх мэдэгдэхүйц нэмэгджээ. Ту- хайлбал, Хятадын түүхий эдийн гол нийлүүлэгч болох Австрали улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 79.9 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 13.4 хувиар өссөн дүн аж. Мөн нийлүүлэлтийн хэмжээгээр хоёрдугаарт бичигддэг Индонезийн импорт 10 орчим хувиар өсөж, 35.28 сая тонн хүрчээ. Гэхдээ Индонезийн импорт өн- гөрсөн оны сүүлийн саруудад саарч эхэлсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гэхэд 1.7 сая тоннд хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж