Төлбөрийн тэнцлийн ашиг 811.9 сая ам.доллартай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцлийн ашиг 811.9 сая ам.доллартай тэнцэв

Төлбөрийн тэнцлийн ашиг 811.9 сая ам.доллартай тэнцэв

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдэж, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг 2017 онд 811.9 сая ам.долларт хүрлээ. Хилийн чанадтай хийсэн эдийн засгийн харилцааг илтгэдэг төлбөрийн тэнцэлд Монгол Улс сүүлийн дөрвөн жил алдагдал хүлээсэн. 2016 онд гэхэд төлбөрийн тэнцэл 18.2 сая ам.долларын алдагдалтай байжээ. Харин өнгөрсөн оны сүүлийн хагасаас төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ.

Дотоодыг чиглэсэн багцын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр санхүүгийн дансны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашиг- тай гарсан байна. Харин урсгал, хөрөнгийн дансны тэнцэл 907.1 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Урсгал дансны алдагдлыг 2013-2016 онд гадаад зээл болон гадаад валютын нөөцийн эх үүсвэрээр голлон санхүүжүүлж байсан бол 2017 онд шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаар санхүүжүүлснийг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд онцолсон байна.

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 702 сая ам.доллартай тэнцсэн. Үүнээс Канадаас Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн өндөр буюу 285 сая ам.долларт хүрчээ. Мөн Люксембургээс 155 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Гадаадын хөрөнгө оруулалтын 79 хувь нь уул уурхайн салбарыг чиглэжээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж