Тэд огцорч, бид гэдийдэг | News.MN

Тэд огцорч, бид гэдийдэг

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Тэд огцорч, бид гэдийдэг

Тэд огцорч, бид гэдийдэг

Бүтэн гурван цаг орчим Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны тайланг танилцуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад уначихсан юм биш юм байна лээ” гэх тайлбарыг тансаг зэрэглэлийн 570 машинаасаа болж өнгөрсөн өдрүүдэд сошиалаар багагүй баалуулсан, танхимынх нь гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа өмнөөс өгчээ.

Зүй нь Ц.Нямдорж У.Хүрэлсүхээр өмөөрүүлэх биш төсвийн 370 сая төгрөгөөр 570 машин авч унасныхаа төлөө сайдын суудлаасаа татгалзсан бол Ардын засгийн нэр хүндэд хэрэгтэй, өөрийнх нь рейтингийг ч өсгөөд өгөх байв.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд ганц энэ удаад ч биш 500 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн түрээсийн байранд амьдардаг, 25-тай хүүдээ хоёр тэрбумын тендерийг “Эрдэнэт”-ээс авч өгсөн гээд урьд өмнө бишгүйдээ л хэл ам, дуулиан шуугианд өртөж байсан. “Аавын хувьд хүүдээ тусалсан төдийхөн” гэсхийгээд ам таглаад өнгөрдөг байснаас албан тушаалаасаа огцорч байсангүй. Уг нь хариуцлагатай, ёс зүйтэй улстөрчидтэй байсан бол Ц.Нямдорж албан тушаалаа аль хэдийнэ өөрөө өгчихсөн байх байсан биз. Адаглаад л өөрийнх нь хэлдгээр Монголын ганц шударга улстөрч мөн бол шүү дээ.  

Манайхан гадаадынхныг даган дуурайх дуртай. Хамгийн ойрын жишээ гэхэд л манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа ОХУ-ын тэргүүн В.Путиныг илтэд “хуулбарладаг”. Харамсалтай нь, гадаад төрхийг нь даган дуурайхаас биш гадаадын улстөрчдийн хариуцлага, ёс зүйг өөр дээрээ тусгадаг улстөрчийг Монголоос хайгаад олохгүй.

Хуралдаа суудаггүй, Төрийн ордонд “бандааш”-ны хэрүүл хийдэг, хүчингийн асуудалд холбогдсон, хүүхэд нь хар тамхины хэрэгт орооцолдсон гээд манай улстөрчид хэрэвзээ ёс зүйтэй бол огцрох шалтгаантай олон хүн ордонд сууж байна.

Монголд хэн нэгэн дарга сайд, ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорвол ёстой нар баруунаасаа гарч, навч цэцэг цементэн дээр ургах биз ээ. Гэвч, тийм ёс зүйтэй хүн манай улс төрд даанч байхгүй. Харин ч "Би гэм буруугүй" гэж гэдийдэг нь Монголоор нэг байна.

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой баримтыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц дэлгэв. Б.Хурцын мэдэгдлийн дараа Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандаж, ТЕГ-ын даргыг солино гэдгээ зарлав.
  • УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой Хойд Солонгост 300 мянган ам.долларын асуудлыг мөн л ТЕГ-ын дарга Б.Хурц дэлгэж, үүнээс болж хоёр хүн цаазлуулсан талаар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгсний дараа гишүүн шүүхэд хандаж байгаагаа зарласан.
  • УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээллийг Бахытгүл хэмээх эмэгтэй дэлгэсний дараа эрхэм гишүүн “Энэ бол эвлүүлэг, гүтгэлэг” гэсэн тайлбар өгсөн.
  • УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын 25 настай бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэг прокурорт шалгагдаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хоёр ч ажилтанг АТГ-аас шалгаж эхэлснээ мэдээлсэн
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлүгэ хар тамхины хэрэгт нэр нь холбогдоод байгаа. Прокуророос Ерөнхийлөгчийн хүүгийн хэргийг тусгаарлаж, бусад 10 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл сошиал багагүй шүүмжлэл дагуулах болсон.

Хэрэв гадаадын улстөрчид ийм хэрэгт нэр нь холбогдсон бол тэд аль хэзээний өөрөө огцорчихсон байх байлаа. Тэд огцордог бол бид тохирдог. Тэд бөхийдөг бол манайхан гэдийдэг. Тэд уучлалт гуйдаг бол манайхан улстөржүүлдэг. Тэдний ба манай улстөрчдийн ялгаа энэ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нарс 2018-01-30 103.229.122.92

Танай эзэд юу луйвардсан тухай шударга юм бол бичиж чадах уу?

Avatar

зочин 2018-01-30

Элдэв луйвар бишгүй л байна. МАНАН луйвраар хоорондоо наймаалцаж байна. Харин энэ бүх луйврыг хэн ч хараад мэдсэн хирнээ хариуцлага хүлээдэггүй хуулийн цоорхойгоор гараад байдаг нь сонин. Энэ бүхнийг монголын №1 хуульч гэж өөрийгөө зарладаг, хамгийн шударга хүн Нямдорж яагаад насаараа харахгүй явна гэдэг худлаа байхаа. Энэ бүгдээс ОТ-н луйврыг зарлаад гэрээг хүчингүй болгоч чадах хэрэгтэй байна. Бүгдээрээ ОТ-н өмнө боол нь болоод өрийг нь төлөөд яваад байх юм уу. Хуульчдаа

Avatar

Зочин 2018-01-30 103.26.193.92

49%-ийн xyлгaйч олон юм хуцахгүй шүү. Та нар засагт байхдаа ОТ-г буцаах нь яасан юм бэ, а**с аа? Та нарт бүх эрх мэдэл байсан биз дээ? Та нар харин бүр дордуулаад Дубайн гэрээг хийсэн биз дээ?

Avatar

иргэн 2018-01-30 202.9.40.91

МАН-ын рейтинг өсчих бий гэж АН-ын хөгийн юмнууд өмдөндөө шээх гэж байна. Хүрэлсүхээ зоригтой бай, хэнээс ч, юунаас ч үл айж, зөвхөн урагшаа. Энэ эрчээрээ 2020 онтой золгох хэрэгтэй шүү. Амжилт.

Avatar

Зочин 2018-01-30 122.201.22.41

Ercheeree dampuurah yum bna daa

Avatar

Зочин 2018-01-30 202.179.31.94

Энэ засаг Оюутолгойг гадаадын луйварчингуудад зарсан хэдэн хүнд хуулийн хариуцлага тооцохоосоо юунд нь айгаад байгаа юм бэ бүх юм нь ил болчихоод байхад.Наад гадаадын хүмүүс чинь Монгол төрт улсыг дэндүү доромжилж байгаа юм биш үү.Бид өөрийн нутаг өөрийн баялагаа эзэн байх эрхээ тэгтэл алдсан юм уу.Дараа нь тэр оффшорт байгаа 17 н тэрбум доллороо оруулж ирэх хэрэгтэй байна тэгсэн цагт бид гадаадаас мөнгө гуйх хэрэгцээгүй болно.Үүнийг бүгд мэдэж байгаа хэрнээ яагаад хийхгүй байгаа төр засаг вэ………………………………………………………………………………………………….

Avatar

зочин 2018-01-30

Үнэнчээ харуулах гэж яаж зүтгэдэг шигээ өөрсдийн алдаатай үйлдлээ шударгаар хүлээж хууль дүрэмдээ захирагдмаар. Гэтэл шударга царайлсан дүр эсгэгчид ордноор нэг дүүрэн бэлчиж хэнэг ч үгүй явцгаах юм. Үнэхээр энэ төрд улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл нь байдаг нэгэн болж хувирч байгаад харамсмаар. Тухайлбал УИХ дарга М.Энхболд нь 60 тэрбумын холбоотон гэхээр хэлэх үг ч олдохгүй харин бүр сортойгоод явахыг нь яанаа????? Идэж авч сурсан зан гэж….

Avatar

Эрхэм 2018-01-30 107.77.205.200

Энд сэтгэгдэл бичигч нарт хэлэх хүсэлт бна. Та бүгд зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг зөвтгөж, тэрхүү өөрийнхөө санааг бусдад тулган шаардаж буй чинь өөрсдийгөө л хэн бэ ? гэдгийг илтгэж буйн тод илрэл. Үүнийхээ оронд хувь хүн, улс төрч болон бусад буруу зүйл хийж шийдвэр гаргагчдыг зөв шүүмжилж, асуудлыг шийдэх гарц байгаа бол санал болгох, зөв үг зөв ухагдхуун хэрэглэж сурах, зөв зүйлд нийгмийг уриалах, түүнийгээ нийгмийн асуудлыг ор үндсээр нь шийдвэрлэх түүчээ болгох, эх орныхоо эрх ашгийн төлөө өөрийн дэмждэг нам, хувь улстөрчийг буруу зүйл хийснийх нь төлөө шударгаар шүүмжилж алдааг нь засуулах гэх мэт тодорхой шийдлүүдийг бичиж , сэтгэгдэлээ үлдээж, сошиалыг зөв үзэл бодлын уралдааны талбар болгохыг уриалж байна. Эх орныхоо эрх ашгийг ЭРХЭМЛЭГЧ

Avatar

Иргэн 2018-01-30 66.181.191.201

Нямдоржоос айгаад үхлээ юү?!?! ЭТ-ийн 49 хувь, Зоригиын хэргийн но-той асуудал, Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон олон хэргийн сэжүүрээс лавхан атгасан тул түүнээс айх нь аргагүй ш дээ?!?!?!

Avatar

Жэк 2018-01-30

Эрдэнэтийн 49 хувийн асуудал , Тагнуулын төв газраар толгойлуулсан мафийн сүлжээний бүлэглэлүүд Нямдоржий нэг муу жип машиныг хэд хоног ярих гэсэн юм бол. Энэ бүлэглэлийнхний идсэн уусны дэргэд нэг муу хуучин жип юу юм бэ. Ичээч та нар. Удахгүй аавындаа очих гэж мөрөөдөөд байгаа юм уу?

Avatar

Зочин 2018-01-30 202.21.100.210

АН-н луйварчин нараа ард түмэн цагаан сараа хэрүүл тэмцэлгүй амар тайван хиймээр байна та нар тэвчиж үз. Ард түмэн та нарт 2016 онд муу дүн тавьсан бас о дүн тавьж чадна шүү

Avatar

Зочин 2018-01-30 138.197.174.148

одоо энэ аар саар асуудлаа боль л доо. АН үнэхээр хийх юмаа олж ядах юм. Овоо гайгүй нам байдагсан жинхэнэ нүүрээ харуулж байх шивдээ. Засгаа нураана тараана гэхийн оронд хийж буй ажлуудад нь дүгнэлт хийгээч!!! Үнэхээр л улс орныхоо төлөө юм бол хагалгана, бутаргана гэхийн оронд чадах чадах юмаа дор бүрнээ хий л дээ

Avatar

Зочин 2018-01-30 202.131.245.243

Харгис феодал Эрдэнэ вангаар толгойлуулсан а**с дээрмийн бүлэглэл мөхсөн, сөнөсөн, үнс болон Бээжингийн зүгт хийссэн.

Avatar

Зочин 2018-01-30 202.131.245.243

Монгол Улсын иргэн бүрт 14-15 сая төгрөгийн өр үүссэн. Ийм зүйлийг үүсгэсэн нөхдүүд 2-р сарын 1-нд жагсаал цуглаан зохион байгуулж түүндээ ард түмнийг уриалан дуудаж байгаа нь ёс зүйгүй асуудал юм.

Avatar

Зочин 2018-01-30 119.40.98.162

ЭЭ [Хориотой Үг] ээ [Хориотой Үг] гэж энэ Нямдорж гэдэг хүн 16 жил сайд хийсэн одообас яах гээд байгаан бээээээ

Avatar

Зочин 2018-01-30 202.131.245.243

Ц.Нямдорж бүлэглэлийг чичрүүлж байна дөө. Аааааа ха ха ха ха. Памперс байгаа юу, гөхшөөн? ккккккккккк

Avatar

базархүү 2018-01-30 66.181.178.172

60 тэрбум = Иргэдийн өрийг тэглэнэ. Хоёулаа сонгочдын эрхийг худалдаж авах заль мэх, хээл хахууль УЧИРААС. Хоёуланг нь давхар тонгорьё

Avatar

Зочин 2018-01-30 202.131.245.243

Одоо Чингис бондыг, Самурай бондыг үргүй зарцуулсан хүмүүстэй хариуцлага тооцох цаг ирсэн. Бодит үнэнийг ард түмэндээ хэлэх цаг ирсэн.

Avatar

очир 2018-01-30 202.70.47.158

НЯМДОРЖ АРГАГҮЙН ЭРХЭНД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭН хятадын талд тагнуулаар ажиллаж, мөнгө авснаа ТВ-ээр өөрөө зарлан үнэн ээ хүлээж хэргээ илчилсэн болохоор одоо хятадын сөрөг төгнуулын гарт цааш харахаа ойлгон, айж баас алдаж, хамгаалалттай машин, бие хамгаалагч нэхэж шившгээ тарьж, өнөөх шудрага, хуульч гэдгээ мартжээ хөөрхий.

Avatar

шонх 2018-01-30 202.9.43.67

НЯМДОРЖ АРДЧИЛСАН МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨ АРД ТҮМНИЙ ӨМНӨ МАШ ТОМ ШУДАРГА ГАВЬЯА БАИГУУЛЖ БАИГАА ХӨӨН. СЗОРИГ агсныг алчаад дахин сүнсийг нь ЗОВООЖ ГҮТГЭЖ БАИГАА тэр хүчнийг илчилж баина ТҮҮНИЙХ НЬ ТӨЛӨӨ НЭР ХҮНДИЙНХ НЬ ЭСРЭГ ДАИРАЛТ ХИЙЖ ГУТААХ ХЭРЭГГҮИ. бөөөрррр хуягалсан машин авч өгөх баисийм. НЯМДОРЖИЙН ЭНЭ ГАВЬЯА түүхэнд үлдэнэ МОНГОЛ ТӨР ХҮНИЙГ ХИЛСЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮИ ГЭЖ НЯМДОРЖООС ӨӨР ХЭН ХЭЛЖ БАИГААМ. нямдоржоо хамгаалхаа бод?

Avatar

21 2018-01-30 202.55.191.130

NEWS.MN AH iih uu tei

Avatar

Doromjilol 2018-01-30 202.131.247.12

Turiin tolgoid garsan uls turchdiig bidniig saihan amidruulaadah gej gargasan bolohoos bish TA nuhdiig tend garchihaad huuliig guuli bolgood ard tumen bidnii tatvariin munguur idej uugaad biden luu nulimaad suuj bai gej songoogui shuu!!! Udaan doromjluulahgui ee ta naraar!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-01-30 204.8.156.142

yu ch hiij chadahgui ee ene zasgiin gazar

Avatar

Зочин 2018-01-30 103.229.120.217

Манай а.намын өлөн цөөвөрүүд бүгд ичээндээ ороод [Хориотой Үг] бацаанууд тайзан дээр орлон тоглох гээд алиагаа алдажийгаа юм бишүү. Ардчилсан нам маань шороотойгоо хутгалджээ. Алтанхуягийг тонгорсоноос бүх юм эхэлсэн дээ . Хүзүүтэй гоолиг залуу маань юунд үл үзэгдэнэ.

Avatar

z**l nyamkaa 2018-01-30

nyamdorj hudlaa nowshshuudee

Avatar

Зочин 2018-01-30 66.181.184.77

60 тэрбум М.Энхболд яасан бэ?

Avatar

Бид чинь тэнгэр заяат улс 2018-01-30 202.55.191.130

Ийм их баялгатай байж бид /яс юман дээрээ БИ/ яагаад ядуу байгаа юм бэ-ажил хийхгүй байсан ч амьдарч болох юм байна ш дээ. Гадаадынхан бидний баялагч шунаж үхлээ, Монгол хүний тархи хамгийн том, Монгол хүний АйКю гэж хүн ухаан алдмаар юм байдаг, даан ч толгой дотроо. Бид чинь /Бид=улс төрчид+жирийн ард түмэн/ тэнгэр заяат хүмүүс шүү дээ

Avatar

зочин 2018-01-30 203.91.118.230

МАН овоо ажиллаж байна аа, өр ширнээс бага багаар гарч , эдийн засаг сэргэж байна, одоо том төслүүдээ хөдөлгөж ажлын байр бий болгоорой_ АН-ын хорлон сүйтгэгчдыг бүү тоо ард түмэн минь,, улс орон өөдлөх нь АН-д огт таалагдахгүй байна аа, худлаа ард түмнийг үймүүлсэн, талцуулах гэсэн ажил их хийж байна шүү

Avatar

базархүү 2018-01-30 66.181.178.172

нямдорж гэдэг хүн нийгэмд бугширсан мафизмтай тэмцэж байхад ганц машины асуудал ярьж балаартахаа больж үз. бодвол их идэж уусан гаруудын шивэр долоогч, хошного үнэрлэгч хөшигний цаанаас хашгирчихаад зугтаадаг боолууд нь сошиалд идэвхтэй ажиллаж ард түмнийг төөрөгдүүлэх хуучирсан аргаа хэрэглэж байх шиг байна. Үндэсний үзэлтнүүд та нарын хаягийг чинь илрүүлээд чичрүүлэх өдөр бий гэдгийг мартаж болохгүй шүү? ард түмэн хэн нэгэн намд хууртагдахаасаа өнгөрсөн, яаж молигддогийг чинь 27 жил харлаа үзлээ, аятайхан байцгаагаад улсаа авч явахаа бодоцгоо, эс чадвал намууд мөхөх үедээ орчисон шүү???

Avatar

Зочин 2018-01-30 202.131.236.170

Хурцыг хаашаа явчихваа. Баахан шуугиад таг.

Avatar

sas 2018-01-30 103.229.177.18

we are Mongolians shude

Avatar

дарлуулаад л суугаад байна даа 2018-01-30 103.229.120.249

өөрсдөө сонгочихоод, дараа нь матарын нулимс унагах хэрэг байна уу?

Avatar

зочин 2018-01-30 66.181.190.71

Ичих нүүрэндээ илэг наасан энэ амьтад үлдэж байгаа насандаа сэтгэл амар явахын тулд огцормоор юм,ялангуяа энэ УИХ"ын дарга нар,зарим гэмт хэрэгт холбогдсон ял завшиж яваа хүмүүс….

Avatar

Зочин 2018-01-30 202.131.245.243

а**с нам үймүүлж бусниулах, шатааж дэлбэлэх, хажуугаар нь далимдуулан xyлгaй дээрэм хийх сурсан ажлаа л хийх гэж байна уу?

Avatar

Зочин 2018-01-30 43.228.131.110

Tenegt MALAA

Avatar

иргэн 2018-01-30 66.181.190.71

Эр хүнд итгэсэнээс эрхий хуруундаа итгэ?гэдэг монголын хуучны үг ямар үнэн бэ?одоо төрийн минь сүлд өршөө?гэж тахил өргөх цай гарздах цаг алдах хэрэггүй болждээ.

Avatar

Зочин 2018-01-30

SUM NEVTERDEGGUI HYAMD MASHIN BAISANCH AVCH CHADAHGUI

Avatar

ARD 2018-01-30 202.131.243.162

Оркуудын баастай бурхан жанхуугийн найз Мурат, Атигар тарвагын гаагааны резин Б.Пүрэвдорж нар хүчин ч хийсэн байж мэднэ. Даан ч манай ялзарсан шүүх прокурор энэ хэргийг үнэн зөв шалгахгүй. Би баталгаатай хэлье. Б.Бахытгүл гэх эмэгтэй бусдын нэр төрд халдсан, худал хуурмаг мэдээлэл тараасан хэргээр ял сонсох болно. Монгол ялна багийн ахлагч оркуудын хаан жанхуу бузар савраа энэ хэргээс татаарай. Хар тамхичин хүү чинь хүний аминд хүрчихээд байхад амаар нь гарталд мөнгө өгч уснаас хуурай гаргадаг хэрэг энэ биш шүү. Өөрийн чинь бүх бузар булай явдлыг дэлгэсний төлөө зориуд хүүхэн явуулж хэрэгт унагах “ганбандааш операци” ч биш шүү. Ард түмэн тэнэг биш шүү, [Хориотой Үг] орк оо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж