Трансжендер эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хусчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Трансжендер эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хусчээ

Трансжендер эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хусчээ

Индонезийн Исламын шашинт Асэ мужийн цагдаа нар трансжендер эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хусч, эрэгтэй хүний хувцас өмсгөсөн талаар орон нутгийн хэвлэл мэдээлэв. Өнгөрсөн ням гаригт (2018.01.28) болсон энэ явдлын дараа трансжендер 12 эмэгтэйг цагдаа нар баривчлан саатуулжээ.

Түүгээр зогсохгүй цагдаа нар трансжендер эмэгтэйчүүдийг баривчлан авч явах зуураа тэднийг эр хүний хоолойгоор чанга дуулахыг шаардсан байна.

Асэ мужийн цагдаагийн дарга Сурианата залуу үеийнхнийг ЛГБТ хүмүүсийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор энэ ажиллагааг явуулсан хэмээн тайлбарлажээ.  Асэ мужийн цагдаагийн газар трансжендер хүмүүст арга хэмжээ авахаар одоо хүртэл саатуулж байгаа гэнэ.

Цагдаагийн дарга хэлэхдээ  үсчин гоо сайхны салон ажиллуулдаг трансжендер хүмүүс дунд сургуулийн сурагч хөвгүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдгээс гадна мансууруулах бодис хэрэглэдэг тухай мэдээлэл авсны дараа ийм арга хэмжээ авсан гэжээ. Асэ муж нь Исламын шашны хатуу хуулийг мөрддөг Индонезийн цорын ганц муж гэнэ.

2017 оны тавдугаар сард ижил хүйстэн хоёр залууг ёс бус бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж, 80 удаа саваадсан хэрэг гарч байжээ.

Индонезийн улс төрчид ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг Эрүүгийн хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж