Шадар сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Шадар сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав

Шадар сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав

Орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байгаа Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Увс аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Увс аймгийн Онцгой байдлын газар нь 110 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн жил 192 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 7 хүний амь нас, 598 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр, гамшиг, ослын дуудлага 35,3 хувиар буурсан нь байна.

Ихэнх дуудлагын хувийг зам даваа хаагдсаны улмаас иргэд автомашинтайгаа цасанд суух, цас орж, цасан шуурга шуурсны улмаас хаагдсан зам давааг нээж онгойлгох, ахуйн гал түймрийн дуудлагууд эзэлж байгааг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга ярилаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 274 дүгээр тогтоолоор тус аймгийн Баруунтуруун суманд онд Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийг шинээр байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгох, Баруунтуруун суманд Онцгой байдлын хэлтэс байгуулах, Онцгой байдлын газарт УАЗ 469 автомашин шийдвэрлүүлэх, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн зэрэглэлийг нэмэгдүүлэх, Эрэн хайх, аврах бүлэг байгуулах зэрэг ажилд дэмжлэг үзүүлэхийг Шадар сайдад уламжиллаа гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж