АНУ-ын Сангийн яамнаас өчигдөр (2018.01.29) ОХУ-ын баян, нөлөө бүхий бизнесменүүдийн нэрсийн жагсаалт болон Ерөнхийлөгч Владимир Путинтай ямар холбоо сүлбээтэй талаарх мэдээллийг Конгресст өгөхийг шаардсан байна.
АНУ-ын тагнуул, хуулийн байгууллагууд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэргээс хамгийн их хожсон хүн нь Ерөнхийлөгч Доналд Трамп гэж үздэг. Трамп өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын бизнесменүүдийн хөрөнгийг царцаах, хориг тавих тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм.
Ирэх гуравдугаар сарын 18-нд товлосон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Путин ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Учир нь тэрбээр хүчтэй өрсөлдөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь хориглосон.
Эх сурвалж:CNN