Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна | News.MN

Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Тэрээр Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар товч мэдээлэл өглөө.

Семинарын үеэр төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай болон Засгийн газраас боловсруулаад байгаа гурван тулгуурт хөгжлийн бодлогыг танилцуулах юм. Мөн бүх сайд салбарынхаа бодлого, зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар мэдээлж, үүрэг, чиглэл өгнө.

Маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-30 66.181.187.120

Энэ хэдэн аймгийн дарга нарыг харахаар мөн ч хөөрхийлөлтэй. Ховдын Норовсамбуу, Сэлэнгийн Гунгаадорж, Сүхбаатарын Гомбожав, Дорнодын Баатархүү, Төвийн Элдэв-Очир гээд нэг хэсэг ланжгарууд дандаа А-гаас нь эхлээд Я хүртэл мэдчихсэн гарууд нэг хэсэг ажиллаж улс орон минь хөгжиж байлаа. Түүх болж дээ. Одоо Ховдын Галсандондог, Хөвсгөлийн Ганболд, Сүхбаатарын Энхтөр, Дорнодын Бадамсүрэн хэн хэн ч билээ. Хоосон толгойтнууд л дүүрчээ гэж.

Avatar

Зочин 2018-01-30 103.10.21.38

зөв хөө одоо л хамтран ажиллах хэрэгтэй нэг чиглэлд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж