Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багт, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд цэцэрлэг шатжээ. Энэ хэрэг явдал энэ сарын 28, 29-нд болсон байна. Одоогоор галын шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүждэг байжээ.
Онцлоход, дээрх галын улмаас хоёр ч суманд цэцэрлэгийн хүүхдүүдийг хаана хүлээн авах вэ гэдгийг яаралтай шийдэх шаардлагатай болж буй аж.
А.АНИР