Apple брэндийн хамгийн гоёмсог загвар 12 инчийн MacBook

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

Apple брэндийн хамгийн гоёмсог загвар 12 инчийн MacBook

Apple брэндийн хамгийн гоёмсог загвар 12 инчийн MacBook

2015 онд анх танилцуулагдаж байсан MacBook 12” загвар нь худалдаанд гарсан цагаасаа хойш өдийг хүртэл чанар болон загварыг эрхэмлэгч хүн бүхний салшгүй хэрэглээ болж чаджээ. 10 жилийн сурагч, бизнесмен, зөөврийн компьютерийг өдөр бүр хэрэглэдэг хүн бүрд хамгийн тохиромжтой. Хамгийн гол давуу тал бол мэдээж хөнгөн, авсаархан, загварлаг мөн хамгийн найдвартай ажиллагаа юм. Тэмдэглэлийн дэвтрээс нимгэн энэхүү загвартай танилцана уу.

12 инчийн Retina 2304 x 1440 нягтрал бүхий гайхалтай дэлгэц нь таны нүдийг огтхон ч ядраахгүй. Зөвхөн тод, тунгалаг дүрсийг гаргаад зогсохгүй нарны ойлтыг 75% бууруулж чаддаг. 7-р үеийн (Kaby Lake) intel M процессор нь ямар хэмжээний ачаалал өгөхөөс шалтгаалан turbo boost буюу тогтсон GHz -ээс илүү нэмэгдэж ажилладаг. Жишээ нь 1.2GHz – 3.0GHz 1.3GHz – 3.2GHz хүртэл ажилладаг. Мөн Kaby Lake процессор нь тог бага зарцуулдаг болсноороо 10 хүртэлх цаг цэнэгээ барих боломжтой болсон.

Давуу талууд:

  • Force Тouch Trackpad илүү мэдрэмтгий буюу даралтын хүчийг мэдэрч үйлдлүүдийг хийдэг

  • Keyboard-ийн гэрлийг өөрийн хэрэглээнд тохируулан ихэсгэж багасгаж болно.

  • Хөнгөн цагаан гадаргуутай учир жингийн хувьд маш хөнгөн ердөө 0.9 кг

  • Хамгийн сүүлийн үе-ийн SSD хард диск нь энгийн хард диск-ээс 3 дахин хурдан ажилладаг

  • Space Gray , Silver , Gold , Rose Gold гэсэн 4-н өнгөний сонголттой

  • Ажиллаж байхдаа хамгийн бага дуу чимээг гаргадаг

  • 802.11ac Wi-Fi өмнөх Wi-Fi 802.11n-с 3 дахин хурдан бөгөөд илүү хол зайнаас хүлээн авах чадалтай.

  • Multi Touch trackpad нь таныг хүссэнээрээ хурдтай ажиллахад тусална. 1,2,3 хуруугаа ашиглан төрөл бүрийн үйл хөдлөл хийснээр бусад компьютер-ууд хийж чаддаггүй үйлдлүүдийг хормын дотор л гүйцэтгэх болно

www.facebook.com/applemongolia

www.pcmall.mn

7575-3535

9904-2027 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж