Дэлхийн аварга бартендертэй байх ганцхан үдэш Cielo-д болно

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга бартендертэй байх ганцхан үдэш Cielo-д болно

Дэлхийн аварга бартендертэй байх ганцхан үдэш Cielo-д болно

“Cielo Food n Bar” маргааш (2018.01.31) үйлчлүүлэгчдээ нэгэн оройг хамт өнгөрүүлэх тусгай шоуг бэлтгэсэн байна. Дэлхийн аварга бартендер ОХУ-ын Vitaly Kolpin энэ үдэш өөрийн бэлтгэсэн коктелийг та бүхэнд барих юм. Мөн энэ үдэш “Brew Master” Awaraa-ийн ур чадварыг ч харах болно.

Ингээд Galaxy tower-ийн 12 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Cielo Food n Bar” рестораны бар менежер, ахлах бартендер Авараатай (“Brew Master” Awaraa) ярилцлаа.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Бартендерийн ур чадвараараа олон тэмцээнд оролцож байсан гэсэн?

-Намайг Аварзэд гэдэг. Гэхдээ Awaraa гэж дуудаж болно. Би 2010 оноос эхлэн бартендерээр ажиллаж байна. Анх бартендээр ажиллаж эхэлснээс хойш өөрийн ур чадвараа ахиулахын тулд олон уралдаанд орж байсан. 2012 онд “Чингис бартендер” олон улсын тэмцээнд орж, 30 гаруй оролцогчоос зургаад үлдсэн. Анхны тэмцээн байсан ч гэлээ маш амжилттай оролцож, өөртөө их туршлага хуримтлуулсан даа. Дараа жил нь дахин оролцсон. Энэ тэмцээн надад их урам өгч, өнөөдөр гаргаж буй амжилтын минь эхлэл байсан.

-Анхны тэмцээний ялагчийн цомыг хэзээ хүртэж байв?

-“Чингис бартендер” тэмцээний дараа их урамшиж, ур чадвартаа их анхаарч эхэлсэн. 2014 онд болсон залуу бартендерийн тэмцээнд оролцож, түрүүлсэн. Энэ миний анхны ялагчийн цом байлаа. Дараа жилээс нь эхлэн олон тэмцээнд оролцож, эхний байруудад орж эхэлсэн. 2015 онд “Мишээл” экспод болсон уралдааны үеэр үзүүлбэрээрээ оролцож, улам сайн туршлага хуримтлуулсан. Үүний дараа 2016 онд “Monin Cup” болон Монголын flair bartender-н тэмцээнд оролцож, хоёрдугаар байранд орсон. Өнгөрсөн жил flair bartender-д дахин өрсөлдөж, өмнөх амжилтаа давтсан байгаа.

-Бартендерийн хувьд ямар үзүүлбэрт илүү анхаардаг вэ?

-Классик буюу mixology, холих тал дээр түлхүү ажиллана. Улам нарийн тал дээр буюу физик, хими тал руугаа судалж, шинэ коктейль, бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа. Мөн үүний хажуугаар үзүүлбэр (flair) хийх буюу үзэгчдийг татах тал дээр ажиллана.

-Таны ажлын гарааг сонирхож байна. Хаанаас эхэлж, өнөөг хүрэв?

-Өмнө нь “Bitter House” гэдэг bar ажиллуулж байcан. 13 төрлийн Gin-тэй коктейль гаргадагаараа онцгой байсан. Үүний дараа “Xome” гэдэг газрыг ажиллуулж, club тал руугаа болгон Long drink коктелийг онцгой, алдартай болгож байлаа. 2011 оноос хойш “Коктейль Катеринг Сервес” компанийг үүсгэн байгуулж, захиалгаар болон хүргэлтийн коктелийг хийж үйлчилдэг үйчилгээг нэвтрүүлсэн. Манай компанид таван бартендер ажиллахаас гадна очиж үйлчилдэгээрээ давуу талтай.

2017 оны зургадугаар сараас эхлэн “Cielo Food n Bar” ресторанд бартендерээр ажиллаж байна. Мөн хажуугаар нь хөгжмийн төсөл болох “City Engine-Boiler ship” дээр ажиллаж, жилдээ нэг удаа фестиваль зохион байгуулах сонирхолтой болсон.

-“Cielo Food n Bar” ресторан бусдыг татах ямар өвөрмөц зүйл байна вэ?

-Европ төрлийн хоол зонхилж гардаг учраас хоолны төрлөөр үйлчлүүлэгчээ татдаг. Франц, Итали зэрэг орны хэв маягийг шингээсэн хоол болон Далайн гаралтай Seafood, Cook Artist-Lastry Chef-ын дессерт гардагаараа онцлогтой. Магадгүй энд тэнд очиж амталж болохгүй хоолыг гаргахад чиглэсэн. Аль болох шинэ амт, өвөрмөц хоолнуудыг сонгодог. Бид гампанз, чулуу, мод зэрэг байгалийн гаралтай дикрацыг хоолондоо шингээж өгдөг, хамгийн чанартай түүхий эдийг ашиглаж зарим зүйлсийн амтлагч хольцыг өөрсдөө зохиодог. Бүх үйлчилгээ төгс байхыг хичээдэг. Коктелийг би өөрөө хийж, энд тэнд гардаггүй коктелийг гаргахыг зорьдог. Байгууллагын маань нэг чанар байдаг. Бусад газартай өрсөлдөхөөсөө илүүтэй өөрсдийгөө хөгжүүлж, чадвартай, бүтээлч, зорилготой багийг бүрдүүлж байдгаараа онцлог.

Дотор засал чимэглэл дээр өвөрмөц шийдэлтэй байж, битүү шилэн учраас өдөр, шөнө суухад таатай орчныг бүрдүүлж чадсан. Ихэнх үйлчлүүлэгч нар зорьж ирдэг мөн орой нь хоол идэж, коктейль шимж гайхалтай үдшийг өнгөрүүлж чаддаг. 12 давхраас Улаанбаатар хотын онцгой бүсийг харах учраас өдрийн 17.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл тэр мөчийг харах боломжтой.

-Үйлчилгээг сонирхож байна? Магадгүй зориод ирсэн бүхэнд онцгой агшинг үлдээдэг байх?

-Хөгжмийн хувьд: Эхлээд намуухан Чил хөгжим явна. Үүний дараа new school хөгжим мөн дунд хэсэгт хаус хөгжим дуугарна. Сүүлдээ хөгжмийн хэмнэл чангардаг. Энэ нь хүмүүст их таалагддаг.

-Үйлчилгээний хувьд: Ер нь зөөгч нар болон ажилчид дор бүрнээ бүжиглэж, үргэлж инээсэглэн зогсдог. Хамт олны уур амьсгал халуун, дулаан байдаг нь ажилдаа хайртай мэрийлттэй болгоход тусалдаг даа.

-“Cielo Food n Bar” рестораны эвентүүдийг сонирхож байна?

-Хүмүүст хэрэгтэй цөөн тооны чанартай эвентүүдийг зохион байгуулдаг. Жилд ойролцоогоор 5-6 эвентүүдийг хийнэ. Үүний нэг болох коктелийн буюу BAR BRO’s эвент. Дэлхийд уух юмны хөгжил, уух зүйлийн соёл, түүнийг дагаад бартендерүүдийн ур чадвар хөгжиж байгаатай холбогдуулан соёл тал руу нь арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ эвентийн онцлог нь гаднаас бартендер ирдэг бөгөөд би өөрөө оролцогчийг урьдаг. Эхний эвентийг бид өнгөрсөн онд Их Британы бартендер OG-тэй хамтран зохион байгуулахад, 150 хүн ирсэн. Одоо BAR BRO’s эвент II арга хэмжээг маргааш буюу лхагва гаригийн үдэш Cielo Lounge-д зохион байгуулах гэж байна. Энэ удаа дэлхийд алдартай ОХУ-ын бартендер Vitaly Kolpin оролцоно. Энэ хүн бол үнэхээр чадварлаг бөгөөд дэлхийн бартендерийн холбооны хар зэрэгтэй гэдгээр нь ямар хүн бэ гэдгийг мэдэж болно. Харин пүрэв гаригт манай CCS-ын бартендерүүд болох Duku, Zaya нар болон Vitaly Kolpin хамтраад бартендер болохоор сонирхож байгаа хүмүүст зориулсан сургалтыг зохион байгуулна. Ингээд маргааш болон нөгөөдөр бидэнтэй нэгдээрэй. BAR BRO’s II эвент дээр бүгдээрээ уулзацгаая.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж