Аваргуудын хүүхдүүд сагсан бөмбөгийн талбайд

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Аваргуудын хүүхдүүд сагсан бөмбөгийн талбайд

Аваргуудын хүүхдүүд сагсан бөмбөгийн талбайд

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирээдүйд олон улсад эх орноо төлөөлөх тамирчдыг анхааралдаа аваад эхэлжээ. Сагсан бөмбөгт дуртай тэр дундаа 3х3 төрлийг сонирхсон тамирчдыг тэд эртнээс бэлтгэж байна.

Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц болон улсын арслан Д.Ганхуягийн хүү Дөлгөөн нар сагсан бөмбөгийн ур чадвараа ахиулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт болсон U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд Г.Дөлгөөн алтан медаль хүртсэн бол Ө.Пэрэнлэйжамц IV байранд багийнхаа хамт орсон. Тэгвэл тэднийг 3х3 төрлийг сонгон олон улсад эх орноо төлөөлөн оролцоход Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос дэмжин ажиллаж, FIBA 3×3 Fast track хөтөлбөрт хамруулах бодолтой аж. Тэд ирэх оноос энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна. 

Улсын хүчит арслан Доржпаламын Ганхуяг сагсан бөмбөгийн тоглолтод олон удаа оролцдогийг бид мэднэ. Хүчтэнүүдийн хүүхдүүд сагсан бөмбөгийн талбайд эх орноо төлөөлөн олон улсад оролцох зам тун удахгүй харагдана. 

Г.Дөлгөөн U16 УАШТ-д багийн хамтаар алтан медаль хүртлээ. 2018.01.28

Дашрамд дуулгахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сард Филиппиний нийслэл Манилад зохион байгуулах билээ. V удаагийн тэмцээнд Монгол улсын эрэгтэй баг уригдсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөнө. 

Дархан аварга Г. Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамцтай 2017 онд хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж