Ньюс хөтөч: Хавдар судлалын төвийн эмч нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хавдар судлалын төвийн эмч нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хавдар судлалын төвийн эмч нар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордны ‘Б’ танхимд 09.00 цагт эхэлнэ. Семинарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.
  • Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-тай хамтран  Эмнэлгийн мэргэжилтний өгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах сургалтыг ЭМЯ-ны хурлын Б зааланд зохион байгуулна.
  • "Хотын шийдэл – Хүүхдэд ээлтэй хот" хэлэлцүүлэг болно. Утас: 99778377

10.00

  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах арга хэмжээнд оролцоно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.
11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийн нээлтэд оролцоно.
11.40 цагт Элэг шилжүүлэн суулгах эхний хагалгаа амжилттай болсонтой холбогдуулан ХСҮТ-д ажиллана.

  • МУИС-ийн Номын санд Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцүүлэг болно.

11.00

  • МҮОХ-ноос спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт "ЖАКАРТА – 2018" Азийн наадмын танилцуулга хийнэ. Азийн наадамд оролцох спортын холбоодод зориулан тус наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

11.30

  • “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбооноос Тусгаар тогтнолын ордны гадна ээжүүд нүцгэн жагсаал хийсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах "Жендэр ба хөгжил" үндэсний чуулганы талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
  • Энэ оны есдүгээр сард ашиглалтанд орох АШУҮИС-ийн Япон-Монголын сургалтын эмнэлгийн хүний нөөцийг чадавхижуулах JICA-тай хамтарсан төслийн тайлан хурал болно. Мөн Япон улсын нэр хүнд бүхий хоёр профессорт АШУҮИС-ийн Хүндэт профессор цол олгоно.
  • Хавдар судлалын үндэсний төвөөс донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэнтэй холбоотой мэдээлэл хийнэ. Утас-99063902
  • Улсын драмын эрдмийн театрт иргэний нийгмийн өдрийг угтсан хүний эрхийг таниулах “Мэдээллийн зах” үйл ажиллагаа болно.

19.00

  • Улсын драмын эрдмийн театрт ‘Театр хүний эрхийн төлөө – 2018’ хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах бэсрэг жүжгийн ‘Тавилттай уншлага’ тоглогдоно.

19.00

  • Хэвлэл мэдээллийн салбарт шинээр мэндэлж буй ‘SITARA’ сэтгүүлийн нээлт болно. Утас: 88051915
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж