Хаврын баярыг угтсан тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Хаврын баярыг угтсан тоглолт болов

Хаврын баярыг угтсан тоглолт болов

Жил бүрийн Хятадын хаврын баярыг угтан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран ‘Хятадын өдөрлөг’ арга хэмжээг зохион байгуулдаг. Тус арга хэмжээ өчигдөр /2018.01.28/ Скай ресорст цанын баазад болж, өнгөрлөө.

Тус арга хэмжээ нь Хятадын сонгодог соёл урлагийг Монголын ард иргэдэд таниулах зорилготой бөгөөд жил бүр уламжлал болон зохиогддог аж.

Энэ удаагийн тоглолтод БНХАУ-ын Ганьсү мужийн Дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцож, Хятадын бага үндэстний онцлог бүхий тоглолтыг толилуулсан бол МУИС-ийн Күнзийн институтын багш нар луут бүжгийн гайхамшгийг сонирхуулав.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, мөн тус Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй тэргүүтэй Хятад талын зочид төлөөлөгчид, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд Загджав, БСШУСЯ-ны соёл урлагийн газрын дарга н.Сэргэлэн тэргүүтэй Монгол талын зочид төлөөлөгч нар оролцлоо. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж