Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай уулзана

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай уулзана

Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай уулзана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 16.00 цагт /2018.01.30/ аймгуудын Засаг дарга нартай уулзана. Энэ үеэр Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ үр дүнгийн гэрээ байгуулах аж.

Засгийн газар энэ оныг ‘Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил’ болгон зарласан. Иймд аймгуудын удирдлагуудад энэ тухайгаа дуулгаж, аливаа хууль тогтоомж зөрчсөн, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй гэдгээ сануулах аж. Үүнээс гадна тэрбээр энэхүү саналаа баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд оруулж улмаар нийтэд зарлахаар төлөвлөжээ. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж