Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам 2017 оны дөрөвдүгээр улирлын мэдээллээ танилцуулан, нэгдүгээр сарын 26-нд буюу өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр 2017 оны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсон хүчин, албан байгууллагын удирдлага, хөдөлмөрийн харилцаа болон хөдөөнөөс ирж ажиллагсадтай холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Эдгээрээс онцолбол, өнгөрсөн онд Хятадад ажил эрхлэлт тогтвортой өсч, шинээр 13.51 сая ажлын байр болгосон аж. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ