Нийслэл хөрөнгө оруулагчдыг урилаа | News.MN

Нийслэл хөрөнгө оруулагчдыг урилаа

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Нийслэл хөрөнгө оруулагчдыг урилаа

Нийслэл хөрөнгө оруулагчдыг урилаа

"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" бизнесийн чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр /2018.01.29/ боллоо.

Энэхүү уулзалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатарын Худалдааны танхим хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 

Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон Засгийн газрын зарим гишүүд, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.

2017 онд 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн гэв 

Өнгөрсөн 2017 онд нийслэлийн бүтээн байгуулалтад зориулж улсын төсвөөс 133,9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 193,1 тэрбум төгрөг, “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 11,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хөрөнгөөр хийсэн ажлуудаас заримыг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцууллаа. Тэрбээр,

  • 2017 онд төрийн өмчийн 10 сургууль, 16 цэцэрлэг, төрийн бус өмчийн 11 сургууль, 46 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон.
  • 1990 оноос хойш дүүргийн эмнэлэгт мэс засал хийхээ больсон байсныг сэргээж,  Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт мэс заслын тасаг нээсэн.
  • 5800 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэл сайжруулах ажил хийсэн.
  • Нийслэлд 14,1 км авто зам шинээр барьсан, 9,3 км авто зам өргөтгөсөн. 
  • Зайсангийн аманд 250 автомашины зогсоол байгуулсан.
  • 2020 он хүртэл Туул гол дээгүүрх гүүрийг шинэчлэх ажлыг элүүлсэн. Яармагийн гүүр шинэчлэх ажил хийгдэж байна. Ирэх онд Зайсангийн гүүрийг шинэчилнэ. 
  • Сөүлийн гудамжийг залуучуудад зориулж тохижуулсан. Цаашид бүх дүүрэгт шөнийн гудамж байгуулахаар төлөвлөж байна гэдгийг онцолсон юм.

2018 онд хөрөнгө оруулагчдын сонирхох ажлуудыг танилцуулав

Энэ онд улсын төсвөөс 198 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 116,2 тэрбум төгрөг, “Нийслэлийн замын сан”-гаас 36,8 тэрбум төгрөг, “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 16,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалт хийгдэх аж. Нийслэлд хөрөнгө оруулах зорилготой аж ахуй нэгжүүдийг дараах мэдээлэлд анхаарал хандуулахыг чуулга уулзалт онцолсон. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн тендер шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана гэдгийг хотын дарга мөн тэмдэглэв.

  • Нийслэлд 34 сургууль шинээр барих, өргөтгөх, 5 сургуулийн спорт заалыг шинээр барих өргөтгөх, 52 цэцэрлэг, гурван бага сургууль, цогцолборын ажлыг эхлүүлнэ.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 9 сургууль, 22 цэцэрлэг, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4 сургууль барих аж. Дээрх сургууль, цэцэрлэгийг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн эмнэлэг, Шүд эрүү нүүрний эмнэлэг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. 
  • 2018, 2019 онд Үндэсний оношилгоо эмчилгээний төв, АШУҮИС-ын оношилгооны төвийг ашиглалтад оруулна. 
  • Гэр хорооллын дундын бүс буюу “Сервис центр” байгуулна. Эхний ээлжинд нийслэлийн 11 газрыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн VII хорооноос ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
  • Улаанбаатар хотын III тойруугийн замын ажлыг эхэлнэ. Энэ тойруу нь Дарь эх-Баянхошуу-Шар хад-Богд уулын арын замтай нийлэх аж.
  • Улаанбаатар хотын цахилгааны хүчдэл сайжруулах ажлыг эрчимжүүлнэ. 
  • Хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Яармагийг хотын санхүү, засаг захиргааны төв болгох ажлыг эхлүүлнэ.

—————————————————————————————————————————————

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД:

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих энэхүү бизнес уулзалтыг бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм.

Хотын зүгээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан билээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд бас нэгэн боломжийг нээж байгаа хэрэг юм. Бид өнгөрсөн жил нийтдээ 340 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ. Агаарын бохирдол бүх юмыг муухай харагдуулж байна. Ямар ч гоё гудамж, байшин барьсан утааны цаанаас харагдахгүй байна. Тийм учраас хотоос байгаль орчны асуудлаар онцгой анхаарал хандуулна. Үүнд иргэд, ААН-ийн оролцоо их. Бүгдээрээ ойлголцох юм бол утааг арилгаж чадна. Хамтдаа утаанаас гарах хэрэгтэй. Энэ утааны хохирогч нь бид өөрсдөө юм. Бид Яармагийг хотын санхүү, засаг захиргааны төв болгоно. Тийм учраас хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Төвлөрлийг сааруулж болдог гэдгийг бид ард түмэндээ харуулна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: 

-"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" чуулга уулзалтад нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон чухал хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх гарцыг эрж хайж буйгаараа онцлог. Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн урт хугацааны, тогтвортой бодлого, нөгөө талаас баялаг бүтээгчид байдаг. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий уриа лоозон байдлаар гаргадаг явцуу хандлагыг халах шаардлага бий. 

Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын зөв бодлогыг бид гаргаж, харилцан үр ашигтай ажиллах нь чухал. Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрүүдийг гаргах, олон ургальч санаа гарч, харилцан хамтран ажиллаж, нэгдсэн бодлогоор урагшлах боломж бүрдэнэ.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.130

Энэ г*** шаана биз. Урилаа гэчихээд бүх тендерийг авгайнхаа дүүтэй хувааж хусдаг биз дээ. Бүх хүмүүс энийг мэдэж байгаа.

Avatar

hahaha 2018-01-29 103.10.23.218

hurungu oruulahiig huslee gechiheed tender yariad baihiin ereesee oilgoson gui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж