Давос дахь “Русский дом” мянган зочин хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Давос дахь “Русский дом” мянган зочин хүлээн авчээ

Давос дахь “Русский дом” мянган зочин хүлээн авчээ

Швейцарийн Давос хотод болж өнгөрсөн Дэлхийн Эдийн засгийн форумын үеэр улс орнууд өөр өөрсдийгөө сурталчилсан арга хэмжээг зохион байгуулдаг. ОХУ-ын хувьд “Русский дом” арга хэмжээг зохиосон бөгөөд энэ арга хэмжээг “Росконгресс” сан зохион байгуулсан юм. “Росконгресс” сангийн мэдээлснээр “Русский дом” арга хэмжээнд 60 гаруй орны 1000 орчим зочин хүлээн авчээ.

“Русский дом”-ын хүрээнд 50 гаруй албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг зохиогджээ. Эдгээр арга хэмжээний гол сэдвүүд нь тоон технологийн хөгжил, олон улсын эрчим хүчний зах зээл дэх ОХУ-ын өрсөлдөх чадвар гэсэн сэдэв байжээ.

“Русский дом” Оросын эрх ашиг, сонирхлыг дэлхий нийтэд таниулах маш үр дүнтэй хэлбэр байсныг Давосын Эдийн засгийн форумд оролцсон ОХУ-ын багийн тэргүүн Шадар сайд Аркадий Дворкович онцолсон байна.

“Русский дом” нь энэ жилээс албан ёсны төлөөлөгчийн газар гэсэн статусыг авчээ.

Давосын Эдийн засгийн форум нь нэгдүгээр сарын 23-26-нд болж өнгөрсөн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж