Мариа Шарапова “Рожерсын цом”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Мариа Шарапова “Рожерсын цом”-ыг орхилоо

Канадын Торонто хотноо болж буй хоёр сая 50 мянган долларын шагналын сантай  “Рожерсын цом”-ын тэмцээн дэлхийн тэргүүн теннисчдэд нилээд халгаатай болж байна. 

Дэлхийн чансааны номер нэг Каролин Возняцки, саяхнаас хоёрт эрэмбэлэгдээд буй Вера Звонарева, Хятадын теннисчин На Ли нар энэхүү тэмцээнээс хасагдаад байсан бөгөөд дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдсэн ОХУ-ын теннисчин Мариа Шарапова хасагдлаа. Тэрээр гуравдугаар тойрогт дэлхийн чансааны 135-т эрэмбэлэгдсэн Казахстаны Галина Воскобоевад хоёр үеийн турш 6:3, 7:5-ын харьцаатай хожигджээ. Ингэснээр Казахстаны теннисчин Воскобоева өөрийн чансаагаа ахиулж боломжтой боллоо.  Мөн Италийн Роберто Винчи, Сербийн Анна Ивановичийг 7:6, 6:2, Белорусын Виктория Азаренко, Испанийн Мартинес Санчесыг 6:1, 6:2-ын харьцаатай хожсоноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. 

Харин эрэгтэйчүүдийн “Рожерсын цом” Канадын Монреаль хотод мөн өрсөлдөөнтэй явагдаж байна. Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Рафаел Надаль хоёрдугаар тойрогт Хорватын теннисчин Иван Додигт, чансааны гурав Рожер Федерер гуравдугаар тойрогт Францын Цонгад хожигдон, тэмцээнээс хасагдаад байна.

Наймдугаар сарын 29-нд эхлэх “US Open” буюу Америкийн нээлттэй тэмцээний өмнө болж буй “Рожерсын цом” дэлхийн шилдэг теннисчид амжилт муутай оролцож байна.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж