Өнгөрсөн онд Москва хотын орлого 13 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд Москва хотын орлого 13 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн онд Москва хотын орлого 13 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн 2017 онд Москва хотын орлого 13 хувиар өслөө хэмээн хотын Захирагч Сергей Собянин “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсаныг РИА Новости дамжууллаа.

“Нийслэл хотын орлого 13 хувиар нэмэгдэж, хоёр их наяд рублийг давлаа. Энэ бол бахархам амжилт. Гэхдээ энэ амжилт гэнэт ирсэн юм биш. Эдийн засгаа өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хийсэн нөр их ажлын үр дүн юм. Сүүлийн жилүүдэд Москва хотод оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өсч байгаа” хэмээн Захирагч Сергей Собянин хэлжээ.

Өнгөрсөн онд Москва хотын төсөв алдагдалгүй гарч, сүүлийн долоон жилийн турш хотын өрийн хэмжээ 10 дахин багассан гэдгийг бас хэлсэн байна.

“2010 оны байдлаар нийслэл Москва хотын өр 300 тэрбум рубль байсан. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар 34 тэрбум болсон байна. Хоёр их наядын орлоготой төсөвтэй хотын хувьд энэ өр бол сэтгэл зовоох зүйл биш. Энэ өрийг одоо ч дарахад бэлэн байна. Гэвч зээлийн нөхцөлийн дагуу урьдчилан дарж болохгүй байна” хэмээн Захирагч хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж