Төөрч, хүйтэнд осгох гэж байсан 13 настай хүүг гудамжны муур хажууд нь хэвтэн дулаацуулж амийг аварсан тохиолдол ОХУ-ын Калининград мужид гарсан хэмээн тус мужийн Дотоод хэргийн газар хэвлэлд мэдээлжээ.
Төөрсөн хүү нэгдүгээр сарын 25-ны өдөр хичээлээ таслан Краснознаменск хотод амьдардаг эмээ дээрээ очихоор шийджээ. Гэвч эмээ нь гэртээ байгаагүй учраас буцаад гэр рүүгээ явган алхсан байна. Гэвч бүрий болохоос өмнө харьж амжаагүй учраас замд тааралдсан эзэнгүй хаягдсан саравчинд хоног төөрүүлэхээр хэвтсэн. Нимгэн хувцастай гарсан хүү шөнө даарч бээрч эхэлтэл тэрүүгээр тэнэж явсан муур цээжинд нь наалдан хэвтэж хүүг дулаацуулжээ.
Амийг аварсан муурыг хүү “өргөж авах”-аар шийдэн гэртээ авчирч, тэрнээс хойш тэр хоёр салахгүй найзууд болсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ