Азийн Давос гэгддэг Боао эдийн засгийн форумыг ирэх дөрөвдүгээр сарын 8-11-нд Хайнаньд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор албаны хүмүүс энэ сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хэвлэлийн хурал хийсэн байна. Хурлын үеэр 2018 оны форумын бэлтгэл ажлын талаар танилцуулсны зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариул өгчээ.
Сонирхуулахад, Швейцарийн Давосын эдийн засгийн чуулга уулзалтын Азийн хэлбэр гэгддэг энэхүү форумыг 2002 оноос эхлэн БНХАУ-ын Боао-д зохион байгуулж байгаа. Иймээс ч Боаогийн чуулга уулзалт хэмээн нэрлэж заншжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ