Шүүгчдийг өрсөлдүүлсэн математикийн багш

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг өрсөлдүүлсэн математикийн багш

Шүүгчдийг өрсөлдүүлсэн математикийн багш

Дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгийн нэг “The Voice of Mongolia” шоуны хоёр дахь дугаарын содон оролцогчдын нэг бол математикийн багш Б.Идэржавхлан яах аргагүй мөн байв. Энэ залуу  “Universe best songs 2010” шалгаруулалтын тэргүүн байр, гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгсийн төрсөн дүү юм. Хэдийнэ олны танил болсон ахтайгаа усны дусал шиг адилхан Б.Идэржавхлан “Буруу эргэлт” киноны дууг тун чадварлаг дуулж, бүх шүүгчээс өндөр үнэлгээ авсан.

Дөрвөн шүүгч дөрвүүлээ түүнийг багтаа авахыг хичээн, багагүй өрсөлдөөн өрнүүлсэн ч Б.Идэржавхлан дуучин Д.Болдыг сонгосон юм. Ахтайгаа адил авьяаслаг, дуучин залуу мөн “Universe best songs 2016“ тэмцээнд оролцож, шилдэг 12 оролцогчийн нэг болж байсан гэнэ.
 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж