2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 151,215 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Шарын Гол’ (SHG+10.94%) болон ‘Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл’ (JLT+7.08%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Э-Транс Ложистик’ (ETR-4.76%) болон ‘Бөөний Худалдаа’ (BHL-4.71%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 703 ширхэг үнэт цаас 73,571,040 төгрөгөөр арилжигдсан байна
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,185.97 нэгж болж 0.58 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,551,888,776,451 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ