Дэлхийд анх удаа эсийн хувиллын аргаар сармагчин төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Дэлхийд анх удаа эсийн хувиллын аргаар сармагчин төрүүлжээ

Дэлхийд анх удаа эсийн хувиллын аргаар сармагчин төрүүлжээ

Дэлхийн шилдэг эрдэм шинжилгээний тогтмол хэвлэл болох “Эс” энэ сарын 25-ны өдөр онлайнаар Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн амжилтын талаар мэдээлжээ. Хятадын эрдэмтэд дэлхийд анх удаа эсийн колонийн буюу эсийн хувиллын аргаар сармагчин гаргаж авсан байна. 

БНХАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн судалгааны газар, Тархины шинжлэх ухаан болон ухаалаг технологийн шинэ бүтээлийн төвийнхөн примат төрлийн (Хүн, бүх төрлийн бич, мич, сармагчин багтана) салбарт эсийн хувиллын аргаар хоёр сармагчин төрүүлсэн аж. Тэдний нэг нь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд Жунжун хэмээн нэрлэжээ. Харин нөгөөх сармагчин болох Хуахуа нь Жонжоноос найман өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 5-нд мэндэлсэн байна. 

1996 онд хүн төрөлхтөн эсийн хувиллын аргаар анх Доли хэмээх хонь гаргаж авснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд үхэр, муур, хулгана, нохойг төрүүлж чаджээ. Гэхдээ хүн төрөлхтөнтэй хамгийн ойр төстэй приматын төрлийн амьтныг гаргаж авч чадахгүй хэвээр байсан аж. Харин Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн судалгааны газрын “Хүчирхэг Сүнь” багийнхан таван жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд ийн дээрх нээлтийг хийж, дэлхийн биологийн шинжлэх ухааны салбар дахь бэрхшээлийг шийдэж чадсан байна. 

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж