Д.Эрдэнэбат: Ард түмэн хэзээ сэхээнээс гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Ард түмэн хэзээ сэхээнээс гарах вэ?

Д.Эрдэнэбат: Ард түмэн хэзээ сэхээнээс гарах вэ?

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа дөрвөн үндсэн асуудал хэлэлцжээ. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд АН өөрийн байр сууриа нэгтгэсэн байна. Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг ярилцаж, БОАЖЯ-ны мэдээллийг сонсчээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ардчилсан нам 60 тэрбум төгрөгийн хуйвалдаанаар гарч ирсэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгойлон авч үзэх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар багтаан батлахаар оруулж ирж байна. Нийслэлд газар, дэд бүтэц гээд олон тулгамдсан асуудал бий. Анхны хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлнэ. Био аюулгүй байдлыг хангах үндсэн хөтөлбөргүй явж ирсэн. БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ энэ асуудлаар хамтран ажиллах шаардлага үүсч байгаа юм байна. Сүүлийн үед төсвийн зардалтай холбоотой асуудал яригдах боллоо. Нөгөө төсвийн хяналт нь хаана байна. Үүнийг зайлшгүй хянах шаардлагатай боллоо. Тиймээс төсвийн хуулийг сайжруулах шаардлага үүсч байна. Манай бүлэг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Засгийн газрын өнөөдөр 100 хоногийн тайлангаа тавилаа. Ард иргэдийн бухимдал их байгаа. Татварын асуудлаар тавьсан манай шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Татвар тогтоосон нь алдаа болж хувирч байна. Засгийн газрын бодлогогүй, болчимгүй шийдвэрийн эцсийн дүнд ард иргэд хохирч байна.

Ерөнхий сайд “Эдийн засаг сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ” гэж байсан. Тэгвэл ард түмэн хэзээ сэхээнээс гарч, энгийн тасагт шилжих вэ? гэдэг асуудлыг Ардчилсан нам үргэлж шаардах болно.

Амлалтаас амлалт руу шилжсэн, ард түмэн амлалтад алгадуулсан 100 хоног болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт нь ард түмэнд бодитой туссан байх ёстой. Гэтэл Засгийн газар бодлогогүй алхам хийж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж