Л.Өнөрчимэг: Төмөр замын логог өөрчлөе

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Л.Өнөрчимэг: Төмөр замын логог өөрчлөе

Л.Өнөрчимэг: Төмөр замын логог өөрчлөе

Өнөөдөр 13.00 цагийн үед МАН-ын байрны гадна ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд хагас нүцгэн жагсаал хийсэн бол түүний дараахан лоозон барьсан морьтой хүмүүс Сүхбаатарын талбайд  хэсэг саатлаа. (2018.01.29)

Эмээлтээс ирсэн гэх тэдгээр иргэд ‘Ерөнхийлөгчид өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн гар бичмэлээ өгөх хүсэлтэй байгаа’ талаараа тайлбарлав 

Цагдаа нар морьтой иргэдийг саатуулж, энэ хэсэгт морьтой нэвтрэх зөвшөөрөл аваагүйг нь анхааруулаад, түр саатуулсан. Энэ үеэр иргэн Л.Өнөрчимэгтэй товч ярилцлаа. Дэлхийн зургийн спортын холбооны ерөнхийлөгч, зураач, зургийн багш гэж өөрийг танилцуулсан Л.Өнөрчимэг морьтой төв талбайд ирсэн шалтгаанаа ингэж ярилаа.

Л.ӨНӨРЧИМЭГ

-Ард түмний амьдрал туйлын хэцүү байна. Улс төрийн амьдрал завхарч гүйцлээ. Бид Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүсэж байгаагаа уламжлахыг хүсч, энд ирсэн. Энэ 76 гишүүн янз бүрийн аргаар хүмүүсийн тархийг угааж байна. Эмх замбараагаа алдаж байна. Төрийн сүлдээ өөрчлөе, Их цаазат хуулиа сэргээе, Төмөр замын логог өөрчлөе гэсэн уриатайгаар бид монгол морио унаад, төв талбайд ирлээ. Төмөр замын билэгдэл хос хоёр загал байсан, гэтэл одоо байхгүй болсон байна. Төрийн сүлдэн дэх морийг эзэнгүй, хувхай далайд явж байгаа морь гэж хүн бүр шүүмжилж эхэллээ. Билэгдэл гэдэг агуу зүйл. Гэтэл энэ сайхан билэгдэл байхгүй болчихоор ядуурал зэрэг муу муухай зүйл гарсаар байна. Адууг гадагш нь тоймгүй ихээр гаргаж байна. Ард түмний хүсэлтийг бид дамжуулж байна. Төр засгийн бүтэц, тогтолцоог өөрчилмөөр байна. Бид адуугаа дээдэлдэг ард түмний нэг хэсэг. Эмээлтээс хотын төв рүү хоёр хоног явж ирлээ. Одоо ерөнхийлөгчид гар бичмэлээ өгөх хүсэлтэй байна” гэв.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж