Атлетик 220 эцсийн мөчид хожлоо​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Атлетик 220 эцсийн мөчид хожлоо​​​​​​​

Атлетик 220 эцсийн мөчид хожлоо​​​​​​​

‘Футзалын дээд лиг’-ийн Ням гарагийн сүүлийн тоглолт Атлетик 220 болон Арвис клубүүдийн хооронд боллоо. Тоглолтын эхний хагаст ердөө 3 гоол орсон ч 2-р үед ёстой л гоолын хур буусан. 3:5-ын харьцаатай хожигдож явсан Арвисын залуус 4 гоол дараалан оруулж, 7:5-аар тэргүүлж эхэлсэн юм. Гэвч тоглолтын төгсгөл үзэгчдийг суудлаас өндөлзүүлж, Атлетик 220 клуб буцаагаад 3 гоолоор хариуг нь барьснаар 8:7-ын харьцаатай тус тоглолтын ялагч болжээ.

Атлетик 220 клубийн довтлогч Н.Наранболд энэ тоглолтод 5 гоол оруулж, энэ улирлын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Б.Жавхлан багийнхаа сүүлийн 2 гоолыг оруулж, ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ингэснээр тэд хүснэгтийн 2-р байранд хэвээр үлдлээ.

Гоолууд:

Атлетик 220: Н.Наранболд (12′ 14′ 29′ 32′ 39′), Б.Жавхлан (39′ 40′), Ч.Бат-Эрдэнэ (22′)

Арвис: О.Есүхэй (34′ 38′), А.Тэмүүлэн (19′ 37′), Э.Баасандорж (8′), Б.Очиржанцан (35′), Б.Гарамбазар (23′)

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж