Хоромхон тав дараалан яллаа

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Хоромхон тав дараалан яллаа

Хоромхон тав дараалан яллаа

‘Футзалын дээд лиг’-ийн 9-р тойргийн хүрээнд Хоромхон – Гоёо Эф Си клубүүд учраа тааран тоглож, Хоромхон 9:6-ын харьцаатай хожлоо. Ингэснээр тэд сүүлийн 5 тоглолтод дараалан ялалт байгуулж, хүснэгтийн 3-р байраа хадгаллаа. Өмнөх 2 улиралд хүрэл медаль авч байсан Хоромхоны залуус энэ янзаараа тоглож чадвал энэ амжилтаа давтах, ахиулах ч боломж байна.

Хоромхон клубийн тоглогч А.Улсболд улирлын эхний хагасын 9 тоглолтод бүгдэд нь гоол оруулж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэрээр нийт 29 гоолтой, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж явна. Тэд ирэх 7 хоногт улирлын нээлтийн тоглолтод 9:8-ын харьцаатай хожигдож байсан Сэлэнгэпрессийн эсрэг хүч үзнэ.

Гоолууд:

Хоромхон: А.Улсболд (15′ 22′ 40′), Х.Цэнд-Аюуш (3′ 7′ 16′), Б.Балжинням (33′), Б.Бүрнээбаатар (16′), Т.Мөнхбаатар (авто гоол 34′), Э.Бат-Оргил (авто гоол 2′)

Гоёо Эф Си: Г.Баярсайхан (29′), Х.Энхзориг (39′), Ц.Мөнхтулга (12′), Ц.Билгүүн (35′), С.Дөлгөөн (авто гоол 18′)

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж