Биткойн арилжаалагчийг буу тулган дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Биткойн арилжаалагчийг буу тулган дээрэмджээ

Биткойн арилжаалагчийг буу тулган дээрэмджээ

Их Британид зэвсэгтэй этгээдүүд крипто мөнгө арилжаалагчийн гэрт дайран орж, буу тулган, дээрэмдсэн хэрэг гарчээ.

Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг харсан байж болзошгүй гэрчийг хайж байгаа гэнэ. Гэмт этгээдүүд дөрвүүлээ байсан бөгөөд крипто мөнгө арилжаалагчийн гэрт урилгагүй зочлохдоо буу тулган сүрдүүлж, цахим гүйлгээ хийхийг шаарджээ.

Их Британийн цагдаа нар анх удаа крипто мөнгөний дээрмийн хэргийг шалгаж байгаа ажээ. Гэвч крипто мөнгө биткойны ханш энэ онд огцом өссөнөөс энэ төрлийн гэмт хэрэг дэлхийн олон улс оронд нэмэгдэх хандлагатай болж байгаа гэнэ.

Цагдаа нарын мэдээлснээр хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд хэргийн мөрдөн байцаалт эхний шатандаа яваа ажээ.

Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганаар цахим мөнгө биткойны ханшийн огцом өсөлт хэлэлцүүлгийн гол сэдэв болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Оттава хот дахь Канадын биткойны арилжааны оффист буутай гурван этгээд арилжааны ажилтанд буу тулган, хүчээр цахим гүйлгээ хийлгэсэн хэрэг гарсан. Азаар цагдаа нар гүйлгээ амжилттай болохоос өмнө амжин ирж, гэмт этгээдүүдийг баривчилсан юм.

Эх сурвалж: the guardian  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж