Айсуй олимпийн наадмын өмнө дэлхийн улс орнууд тамирчдынхаа гоёлыг танилцуулсаар байна. Өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн Пёнчаны цасан замд уралдах гурван тамирчны олимпийн албан ёсны хувцсыг гардуулан өглөө. Монголын багийг хувцсыг дотоодын үйлдвэрлэгч ‘Төмөр трейд’ компани урлажээ.
Дашрамд, энэ удаагийн олимпийн наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Г.Отгонцэцэг нар, харин паралимпийн цанын уралдаанд О.Ганболд өрсөлдөхөөр эрхээ авсан юм.
Дэлхийн бусад улс орнууд ямар хувцас өмсөх вэ?
АНУ
Үйлдвэрлэгч: Columbia Sportswear, Nike, Ralph Lauren
АНУ-ын олимпийн шигшээ багийн гадаах тэмцээн, уралдааны хувцсыг Columbia Sportswear үйлдвэрлэсэн бол Nike компани медалийн тавцанд гарахдаа өмсөх ёслолын хувцсыг урлажээ. Харин гадуур хувцсыг Ralph Lauren бүтээсэн байна.
ИХ БРИТАНИ
Үйлдвэрлэгч: Simon Jersey
2014 оноос эхлэн Их Британийн олимпийн багийн хувцсыг урласаар ирсэн Simon Jersey улаан, цагаан, хөх өнгө сүлэлдсэн загвар бүтээжээ.
КАНАД
Үйлдвэрлэгч: Hudson’s Bay
Hudson’s Bay компани Канадын шигшээ багийнхны улаан, хар, цагаан өнгө голдуу загвар бүтээсэн байна.
ФРАНЦ
Үйлдвэрлэгч: Lacoste
Францын шигшээ багийн хувцсыг дотоодын алдартай загварын ордон Lacoste урлажээ.
БРАЗИЛ
Үйлдвэрлэгч: Peak
АВСТРАЛИ
Үйлдвэрлэгч: Total Image Group
ОХУ
Үйлдвэрлэгч: ЗАСПОРТ
БНХАУ
Үйлдвэрлэгч: ANTA
ЯПОН
Үйлдвэрлэгч: Asics
ФИНЛЯНД
Үйлдвэрлэгч: Ice Peak
БЕЛАРУСЬ
Үйлдвэрлэгч: Audimas
СЛОВЕНИ
Үйлдвэрлэгч: Zadrga
ӨМНӨД СОЛОНГОС