Уул уурхайн салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажиллана

Уул уурхайн салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажиллана

Нүүрс, газрын тосны эрэл, хайгуулын бүх шатны судалгаанд өрөмдлөгийн ажилтай хамт цооногийн геофизикийн судалгаа хийгддэг. Геофизикийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг ба цацрагийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй, хяналтын байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй хуулийн этгээд цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Байгууллага, аж ахуйн нэгжийг эрсдэлээс сэргийлэх, цацрагтай ажиллагчдыг мэргэшүүлэх зорилгоор “Каротажийн хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын геофизикчдын холбоотой хамтран зохион байгуулж байна.

Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналт хариуцсан ажилтан болон цацрагтай ажиллагч нар хамрагдаж байна. 

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж