М.Энхболдыг байнга гүтгэдэг бүлэг этгээдүүд тогтоогдсон | News.MN

М.Энхболдыг байнга гүтгэдэг бүлэг этгээдүүд тогтоогдсон

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

М.Энхболдыг байнга гүтгэдэг бүлэг этгээдүүд тогтоогдсон

 -Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриагүй гэсэн тайлбарыг тэрбээр өглөө-

  УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргалтай ярилцаж, зарим асуудлаар тодруулга авлаа.


-Саяхан УИХ-ын дарга Вьетнамд  албан ёсны айлчлал хийсэн. Спикерийн албан ёсны айлчлалын талаар товч мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентчдын төлөөлөл БНСВУ-ын Ханой хотноо энэ сарын 18-20-нд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26-р хуралдаанд оролцсон. Үргэлжлүүлээд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирлээ.

Айлчлал маш амжилттай болсныг тэмдэглэе. БНСВУ-ын нам, төрийн дөрвөн өндөрлөг бүгд УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзсан нь айлчлалыг төрийн хэмжээнийх болголоо. Хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцааны нэн чухал бүхий л асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Товчоор энэхүү айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулсан чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж болно.

-Тухайлбал ямар асуудлуудыг голлон хөндөж ярилцсан бэ?

-Мэдээж хэрэг, хууль тогтоох байгууллага хоорондын нэгэнт тогтсон харилцааг цааш өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон. Түүнчлэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хоёр талтай болгох, аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт харилцан хөрөнгө оруулахыг дэмжих, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг өсгөх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд агаарын болон төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан. Мөн НҮБ-аас дэмжиж Улаанбаатарт байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар Вьетнамын талд тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн бүс нутаг, олон улсын байгууллагын тавцанд хоёр тал бие биеийг харилцан дэмждэг байр сууриа цаашид хэвээр хадгалахаа нотоллоо.

-Айлчлалын дараа М.Энхболд дарга Вьетнамаас ажиллах хүч оруулж ирэх хэлэлцээ хийжээ гэдэг яриа нийгмийн сүлжээгээр нэлээд явсан, энэ үнэн юм уу?

-Шууд хариулья, худлаа. Айлчлалын үеэр Монгол Улс Вьетнамаас ажиллах хүч авах тухай ямар нэгэн яриа хэлэлцээр болоогүй гэдгийг хамт явсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлэх байна.

-Тийм үү. Ер нь УИХ-ын даргын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй таагүй мэдээлэл ялангуяа нийгмийн сүлжээнд их гарах юм. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ор үндэсгүй хуурамч мэдээ, илт худлаа мэдээлэл, гүтгэлэг нь сошл орчинд түймэр мэт маш хурдан түгдэг онцлогтой. Тиймээс энэ орон зайг ашиглаж, бусдын нэр төрд эрээ цээргүй халдах явдал газар авч байна. Үндсэндээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхэлсэн гүтгэлэг, доромжлол өнөөдөр ч үргэлжилсээр байна. М.Энхболд гэдэг хүнийг муухай харагдуулах, харлуулах зорилготой кампанит ажлыг тодорхой бүлэг этгээдээс зохион байгуулалттай явуулдаг нь тогтоогдож байгаа. Түүний мэдлийн шатахуун түгээх газрууд хомсдол үүсгэлээ, шүдийг нь фотошопоор шарлуулаад яг хужаа гэх юм уу, Засгийн газрын хуралдаанд орж өвлийн морин уралдаан явуулахыг шаардлаа гэх мэт нь цэвэр гүтгэлэг юм.

М.Энхболд гэдэг улстөрч “бурхан” биш. Тиймээс алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэвч шулуухан л эрээ цээргүй гүтгэж, доромжилж байгаа нь зохион байгуулалтай, зорилготой байна. Тухайлбал “C1” телевиз, “breakingnews.mn” сайт, фэйсбүүкийн “оффшор групп”, “МАНАН-гийн эсрэг” зэрэг пэйжүүдээр нэр бүхий этгээдүүд илт гүтгэлгийн агуулгатай пост, постеруудыг удаа дараа тодорхой давтамжтай явуулсаар байгаа. Энэ мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод хувь хүмүүс бусдын нэр төрд санаатай халдаж гүтгэсэн нь “Зөрчлийн тухай” хуулийн 6.21 дэх заалтыг зөрчиж байх тул хууль хяналтын байгууллагад хандаад байна.

Энэ дашрамд иргэд, олон нийт, нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд хандаж дээрх хаягуудаар явуулж буй гүтгэлгийн шинжтэй хуурамч мэдээллүүдэд автахгүй байхыг зөвлөе.

-Хойшид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хариуцлага, ёс зүйн асуудал улам л эрчимтэй хөндөгдөх байх гэж бодож байна. Сэргийлэх, зогсоох арга хэмжээ авах боломж бий юу?

-Зөвхөн манайд ч биш, бусад улс орнууд дээрх асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж байна. Тэгэхээс ч өөр арга алга. БНСУ, Герман, Франц зэрэг орнууд хуурамч мэдээлэл түгээсэн хаяг болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд торгууль ногдуулж, шаардлагатай бол хааж байна. Хэн нь мэдэгдэхгүй хуурамч хаягуудыг хааж, зөвхөн бүртгэлтэй хаягуудыг ашиглах зөвшөөрөл олгож байгаа. Манайд энэ асуудал өвчнөөр бол хавдрын хэмжээнд хүрлээ. Тиймээс хортой болохоос нь өмнө цахим орчны харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох цаг ирснийг хэлэх байна.

Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан орон. Тиймээс хуульд захирагдах нь иргэн бүрийн үүрэг. Үүргээ бүгдээрээ ухамсарлахыг уриалж байна. Цөөхөн монголчууд бие биенээ гутаан доромжлоход биш, өөрийгөө хөгжүүлэх, улс орныхоо сайн сайхан ирээдүйн үйл хэрэгт цагаа зарцуулаасай гэж хэлмээр байна. Талцаж муудалцах биш, тал талаасаа эвлэж байж л Монгол орон бүрэн бүтэн оршин тогтноно шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хахаха 2018-01-29 202.9.40.231

Ядаргаатай юм бэ, болиоч дээ

Avatar

Зочин 2018-01-29 27.123.214.107

Ene bandi uuhuu soruulahgui bol idsen uusan ni bolohoo baigaad hort havdar bolj zadrah vii dee, hadaas ch yaj haddagiig medehgui ulgiiduultsen bandi

Avatar

Orgen 2018-01-29 115.31.128.77

Mongoliig suiruulj suhreeh ni Enkboldiin mureedel gej haragdaad bga shu.

Avatar

nbdbnad 2018-01-29 24.5.239.98

novshiin b*** doloogch xuts

Avatar

Зочин 2018-01-29

Намайг одж тогтоогоогуй л байна шдээ. Ха ха.

Avatar

Зочин 2018-01-29 202.9.41.129

Гэхдээ М.Энхболд өөрөө ард түмний дургүйцэлийг хүргээд байна шүү дээ

Avatar

Зочин 2018-01-29 150.129.143.225

MUIS tugsuud l dargiin tsunh barij, b**s dolooson n****. Yamar ajil hiij buteegeegui etgeed.

Avatar

Зочин 2018-01-29 202.9.43.34

сАЙХАН булцгар цагаан өөхөн бөмбүүлэй байна даа. Ямар ч ядарч зүдэрч ажилласан шинжгүй, сайхан амар жимэр жаргалтай хүний дүр төрх харагдаж байх чинь.

Avatar

ХҮН ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ.ГЭХДЭЭ БАС ҮНЭНИЙГ ГҮТГЭЛЭГ ГЭЖ ГҮТГЭЖ БАС БОЛОХГҮЙ 2018-01-29 202.179.26.7

МИ ОВОГТООС ДУТАХГҮЙ ИДСЭН ТАРГАН УЯАЧ БАЙНА.НҮД НЬ ЯГ БААС ИДДЭГ ГАХАЙ ЮМ.

Avatar

зочин 2018-01-29 122.201.24.16

хорчинг луйварчин гэхгүй юу гэх юм ,,,,,,, газар төрийн албаны 60 тэрбумтан наймаачинг юу гэх юм бэ, аядуу зөөлөн гэх юм уу ,,,дуугүй зуудаг нохой шиг юм биш үү,,

Avatar

Сайхан М.Энхболдыг Ерөнхий сайд болоё, зүтгээд үзье гэж хэлжээ гэсэн 2018-01-29 103.229.121.222

Манай хэвлэл мэдээллийнхэн гэж хэцүүхэн улс байгаа шүү дээ.Сайхан М.Энхболдыг Ерөнхий сайд болоё, зүтгээд үзье гэж хэлжээ гэж Энхбаярын сонин гэгддэг Зууны мэдээ худлаа мэдээлсэн.Энэ хэвлэл мэдээллийнхний цаана намууд, эдийн засгийн бүлэглэлүүд байгаа юм биш үү?? Сайхан худлаа туух юм даа.

Avatar

Зочин 2018-01-29 27.123.214.102

Сайхан авч өгчээ, гэхдээ гүтгүүлээд явж байх ч бас тийм л дээ ингээд айлгах хэрэгтэй. Тэр шантааж Мандахбаярын сайт байна. Торго

Avatar

Эрдэм 2018-01-29 202.21.96.254

Фэйсбүүк гэдэг юм чинь Цукерберг гэдэг хүний өмч юм шиг байна лээ. Тэр хуудсыг хаа… гээд хаалгачихдаггүй л байх л даа. Өөдөөс чинь нөгөө алдартай үгийг л хэлнэ дээ: ЭВЛҮҮЛЭГ ЭЭ ХӨӨ

Avatar

Иргэн 2018-01-29 180.149.78.75

"Булавч бултайж, даравч дардайдаг" гэгчээр муусайн хүний хог шаарууд яаж ч М.Энхболдыг гутаах гэж оролдсон энэ хүн одоо үеийн улс төрчидийн манлайлагч нь хэвээр байх болно. Одоогоор түүний энд хүрэх улс төрч алгаа???..

Avatar

mgl 2018-01-29 43.228.129.77

bie bienee gutgeh yavdal gazar avchee. gutgesen huniig shiitgedeg ter ni tusgai suvgaar gardag baimaar yum.

Avatar

Бат 2018-01-29 202.70.36.14

М.Энхболдыг арай л дэндүүлдэг хэдэн гаруудын цаана түүнээс 200 хувь илүү муу хүмүүс нуугдаж байдаг юм байна лээ

Avatar

Mmmm 2018-01-29 66.181.161.55

Миеэгийн Энхболдын ээж нь яаж ч нуух аргагуй хятад хун юм гэж настайчууд ярих. Тэд бас л гужирдэж байгаа гэсэн уг уу?

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.51

нотолчооч ядаргаатайн. Хэдхэн Монголчууд бие биенээ хужаагаар нь дуудаж хэмлэсээр хоорондоо дайтлаа

Avatar

Зочин 2018-01-29 202.9.42.203

Миеэгийн хүүхдүүдийн ууцан дээр хөх толбо байхгүй байгааг юү гэхэв

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.51

тэр Оффшор гэдэг групп бол аймаар муухай энергитэй. тэрийг хаа

Avatar

Зочин 2018-01-29 180.149.78.99

Mуу офшорчин чи бас мөрөөд пиа

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.51

Холбогдох газрууд энэ гүжир гүтгэлэгт хариуцлага тооцоочээ

Avatar

Зочин 2018-01-29 180.149.78.99

Тооцох гээд ухахаар тэр чин үнэн болж таараад болохгүй банаа хөө

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.51

ХҮмүүс бүүр солиорчихжээ. Өөрсдийнхөө бүх болох бүтэхгүйг улс төрлүү чихэхийн. Арай 2

Avatar

Зочин 2018-01-29 66.181.165.89

Тийм байлгүй дээ. М.Энхболдын бүхий л зүйлийг хараар бичээд байдаг юм. Гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Наад хүмүүстээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байж Монголучууд ухаан сууна. Түүнээс ажил хийж байгаа хүн болгоныг элдвээр хэлж доромжлох явдал хэрээс хэтэрч байна шүү дээ._

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.51

Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Дургүйгээ хүрвэл шууд л цахим орчмоор муулуулаад л элдэв шидээр хэлүүлээд л. ямар ч хариуцлага хүлээхгүй

Avatar

Зочин 2018-01-29 202.21.102.218

ass 7-ist

Avatar

Зочин 2018-01-29 202.9.43.160

Цахим орчны эрх зүйн зохицуулалт маш чухал боллоо. хэнийг юу гэж гутаах доромжлох, гүтгэж гүжирдэх бол жирийн л байх ёстой мэт болоод ирлээ. Энэ бол цадиггүй замбараагүй зэрлэгшиж байгаагийн том дохио болж үүнийг дэвэргэдэг, өөгшүүлдэг бүлэг байгаа бололтой байна. Хууль санаачлагчид нэгийг бодож бусад орны туршлагыг анхаарана бизээ.

Avatar

иргэн 2018-01-29 66.181.190.71

Мөнхжаргалын энэ саналыг дэмжинэ,манайхан бүр хэнээ алдсан,хуульгүй төргүй юм шиг галзуурцгаах болж,энэ эх захгүй чалчдаг бурдаг явдлыг дэгэнд оруулах хэрэгтэй,харин тэр 60 тэрбумын асуудлыг бол хуулийн хүрээнд ил тод шуурхай шалгаж шудрагаар шийдэх хэрэгтэй,хамаг л яриа түүнээс гарсан,үүгээр далимдуулаж бүх шүүмжлэлийг гүтгэлэг гэж хавтгайруулаж болохгүй шүүдээ.

Avatar

Зочин 2018-01-29 180.149.78.99

Чи тийм сүрхий мэддэг юм бол, эхлээд 60 тэрбүмаа үнэнээр нь шийдчих,

Avatar

Ямар ч байсан 2018-01-29 66.181.186.147

Ямар ч байсан М.Энхболдыг хотын дарга байх үед нь газрын наймаа цэцэглэсэн нь үнэн

Avatar

Ямар ч байсан 2018-01-29 66.181.186.147

Ямар ч байсан М.Энхболдыг хотын дарга байх үед нь газрын наймаа цэцэглэсэн нь үнэн

Avatar

би 2018-01-29 202.9.43.116

монголыг идсэн орвэллийн гахай гэдэг нь үнэн шүү дээ.

Avatar

bab 2018-01-29 150.129.140.3

huja enhboldig zailulachee gazrin naimachin luivarchin gahaishdee

Avatar

Зочин 2018-01-29 27.123.212.139

Арай галзуураад бган хариуцлага тооцох чухал л даа бурхан биш гэж зөв хэллээ

Avatar

Зочин 2018-01-29 180.149.78.99

Hulgaach гээд л хэлчих

Avatar

Монгол 2018-01-29 103.9.90.53

Монголчууд маань ойрд арай л галзуураад байгаа. Энэ бие биенээ доромжлох нь арай хэтэрлээ.

Avatar

САЙН ИДЖЭЭ 2018-01-29 202.179.27.250

ХАРВААС [Хориотой Үг] ДОЛООЖ ДЭВШСЭН ГАХАЙ БАЙНА. НҮДИЙГ НЬ ХАР ДАА

Avatar

Зочин 2018-01-29 66.181.187.183

Энэ ярилцлага өгөгч этгээд бол долоох гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг гар даа

Avatar

Ard 2018-01-29 202.21.117.178

Ene zahialgatai mungu awaad zawaan medee hiideg nuhdiig hariutslaga tootsoo dawarsan uls bgaan!

Avatar

Зочин 2018-01-29 66.181.187.221

ene balay nukhur bas umuuruud tegeed bas ard olnyg aylgaji surduulekh geed bayna uu? chi dandaa naadakhtaygaa yawakhguy baykh daa

Avatar

Зочин 2018-01-29 139.227.244.150

Эрээ цээргүй доромжилсоон? Битгий солиор үхэр минь, Энхболдын талаарх бүх юм үнэн гэдгийг хэн ч мэднэ, чи ч мэднэ… Битгий өчүүхэн юмыг бялдуучилж амьдар үхэрээ

Avatar

Zochin 2018-01-29 139.227.244.150

Улс орныг сүйрүүлэгч амьтныг бялдуучилж амьдардаг байж амбицаа даахгүй хараажаар хөгийн бөгөөд өрөвдөлтэй амьтан байна. Энэ мэтийн өчүүхэн юмнуудыг тэр Энхболдтой нь нам дарахгүй бол улс орон чинь сүйрлээ

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.53

Зөв л ярьжээ хэрэлдэж талцаад хөгжихгүй дээ

Avatar

Зочин 2018-01-29 202.131.243.162

Би аль нэг намын [Хориотой Үг] долоогч биш учраас 17 оны сонгуулиар цагаан хуудас уншуулсан. Даан ч миний цагаан хуудсыг хулхи орос жанхуу баттулга, хятад миеэ нар хулгайлсан юм. Ард түмэн жанхууг сонгоогүй ээ, Жанхуу пиздецийг өмнө нь дэмжсэн 30 хувь нь л ахиад дэмжсэн хэрэг, маш олон цагаан хуудсыг жанхуу, миеэ 2-н санал руу хулгайгаар хийсэн.жанхуу пиздецийн хүргэн ах путин ч энэ сонгуулийг үймүүлсэн….

Avatar

зочин 2018-01-29 202.131.226.139

Би М.Энхболдод байнга шүүмжлэлтэй ханддаг. Би лав ямар нэг бүлэг мүлэгт хамаардаггүй. Өмөөрөх гээд бүр ядчих юмаа [Хориотой Үг] үнэрлэгч долоогч нар бөөлжис нь цутгадаггүй юм байхдаа. Идэш ууш нь ихдээд ходоод гэдэс нь боловсруулж амжихгүй ихэнхийг нь өөх болгочихсон булцайж цулцайсан дээд гурилын бялуу шиг зурагаа юу нь ч тавих дуртай юм

Avatar

Зочин 2018-01-29 139.227.244.150

Хэлээд юу гэхэв

Avatar

Зочин 2018-01-29 180.149.78.99

хар юмыг хар гэхгүй тэгээд цагаан гэхүү, газрын наймаачин, төрийн албаны наймаачин мөн л биздээ тэр мийе чинь.

Avatar

Зочин 2018-01-29 103.9.90.53

Arai l dendeed baigaa l daa social bol gutegeiig guldiigeed haraad suuj baij bolohgui bh oo zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж