Афганистаны цэргийн академи руу халджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Афганистаны цэргийн академи руу халджээ

Афганистаны цэргийн академи руу халджээ

Афганистаны нийслэл Кабул хот дахь цэргийн академид дэлбэрэлт болж, буудалцаан гарсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хэдхэн хоногийн өмнө Исламын улс бүлэглэл болон Талибан хөдөлгөөнийхөн тус хотод тэсрэх бөмбөг ачсан түргэн тусламжийн машин дэлбэлж, 100 гаруй хүнийг хөнөөсөн билээ. Маршал Фахимын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд өнөөдөр орон нутгийн цагаар 05:00 цагийн орчим халдлага гарсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Афганистаны улсыг аюулаас хамгаалах хүчнийхэн гол замуудыг хааж, хөдөлгөөнийг хориглосон байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр цэргийн академид гарсан халдлагыг Талибан хөдөлгөөнийхөн эсвэл Исламын улс бүлэглэлийн алан хядагчид үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Сүүлийн үед алан хядагчид Афганистан дахь цэргийн анги, баазад халдах тохиолдол байнга гарах болсон гэнэ.

2017 оны аравдугаар сард Кабул хотын төв дэх цэргийн академийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 15 сонсогч амиа алдсан хэрэг гарсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж