Хятадын Шаньси мужийн Ханьжон хотын Ян шян нь мужийнхаа баруун өмнөд хэсэгт байрладаг. Экологийн орчин, үржил шим сайтай төдийгүй ойн бүрхэвч газар нутгийн 68.9 хувийг эзэлдэг аж. 1980-аад оны үед тус Ян шянаас долоон зэрлэг билүүс (өрөвтас хэлбэртний багийн халбаган хошуут шувуу) илрүүлэн, билүүс хамгаалах улсын бүс байгуулсан байна.
30 гаруй жилийн турш экологийн орчны хамгаалалтыг тасралтгүй сайжруулснаар билүүс шувууны төрөл, тоо хэмжээ тасралтгүй өсчээ. Түүнчлэн олон тооны зэрлэг шувуу энэ бүсэд амьдрах болжээ. Одоогийн байдлаар олж тогтоосон шувууны төрөл зүйл 340 гаруйд хүрсэн аж.
Эх сурвалж: CCTV