Сайншанд, Замын-Үүдийн зогсонги 2 эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Сайншанд, Замын-Үүдийн зогсонги 2 эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ

Сайншанд, Замын-Үүдийн зогсонги 2 эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаагийн орон нутгийн томилолтоо Дорноговь аймгийг сонгосон нь учиртай. Өнөөдрийн байдлаар Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдын 100 ортой эмнэлгийн барилгын ажлууд зогсонги байдалтай байгаа. Эдгээр барилгууд ямар учир шалтгаанаас товлосон цаг хугацаандаа ашиглалтад ороогүй ингэж олон жил зогсонги байдалд орсонтой газар дээр нь танилцаж, удахгүй барилгын ажлыг эхлүүлэх гарц шийдлийг УИХ-гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой мэдээллүүдийг авч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа.

2011 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдий хүрсэн байдаг. 

Мөн тэрээр Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, яаралтай, хүүхэд, сүрьеэгийн тасгуудад ажиллаж, эмч эмнэлгийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж