Ерөнхий сайд ирэх долоо хоногт ажилдаа орно

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ирэх долоо хоногт ажилдаа орно

Төрийн түшээд амралтаа аван нутаг, нутгийн зүг зорьсноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Малчид хадландаа гарахаар бэлтгэлээ базааж, тариаланчид тариалалтын болцдоо анхаарал хандуулж буй энэ цаг дор эрхэм түшээд ч төрийн ажлаа санагалзан, ирэх долоо хоногоос ажилдаа орох төлөвтэй болжээ. Тодруулж хэлбэл, Засгийн газрын гишүүд ирэх долоо хоногоос эхлэн саарал ордондоо тухалж, төрийн их ажлаа нугалахаар ханцуй шамлан орох аж. Тухайлбал, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даваа гаригаас ажилдаа орох бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мягмар гаригаас орох сурагтай. Улмаар лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болоход сайд нар үндсэндээ ажилдаа орсон байх аж. Харин энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотойгоор байгуулсан Ажлын хэсгийг өөрчлөх тухай багтсан сураг байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл ч чих дэлслээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж