Уул уурхайн дараагийн дэд сайд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Уул уурхайн дараагийн дэд сайд хэн бэ?

Уул уурхайн дараагийн дэд сайд хэн бэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар хувийн үзэл бодолдоо хэт автаж хариуцлагагүй мэдэгдэл хийж, бензин шатахууны үнийг мэдэн будилж, хариулт өгсөн нь олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний дургүйцлийг хүргээд амжсан. Засгийн газар байр сууриа илэрхийлж, шаардлагатай тохиолдолд дэд сайд Д.Загджавыг эргүүлэн татах тухай хүртэл мэдэгдээд авсан билээ.

Тэгвэл саяхан байгуулагдсан Засгийн газар дэд сайд нараа ажил хэрэгч, эрч хүчтэй, шинэ залуусаар томилохоор хэлэлцэж байгаа гэх. Нийт есөн дэд сайд шинээр яригдаж байгаагаас хоёр нь эмэгтэй ажээ. Тэдний нэрс эхнээсээ тодорч эхэлсэн сурагтай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хариуцлагатай албан тушаалд ямар хүн томилогдох тухай хэдийн яригдаад эхэлсэн байна. Завхан аймгаас гаралтай Б.Дашцэрэн нь МУИС-ийг экологич мэргэжлээр дүүргэсэн. Улмаар хилийн цэрэгт түрүүч цолтойгоор алба хааж, Хил хамгаалах ерөнхий газарт үнэлгээчин, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст ажиллаж байжээ. 

Мөн Монголын Хүүхдийн байгууллагын ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны удирдах ажилд томилогдож байсан байна.

Хувийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Б.Дашцэрэнгийн өвөө нь соц нийгмийн үеийн МАХН-ын нэртэй удирдах ажилтны нэг төдийгүй гавьяат зоотехникч ажээ. Уул уурхайн дараагийн дэд сайдаар томилогдохоор яригдаж байгаа энэ залуу ерөнхий сайд У.Хүрэлсүхийг НАМЗХ-ы удирдагч байхаас эхлэн ойр дотно хамтран ажиллаж байсан талаар эх сурвалж дурдсан юм. 

Б.ХАС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж