Сагсчид төв талбайд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Сагсчид төв талбайд өрсөлдөж байна

Сагсан бөмбөгийн “TLG-13” төрийн бус байгууллага, “MCS Coca Cola” компанийн хамтран зохион байгуулж буй “Спрайт 3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээнийг Улаанбаатар хотын зургаан дүүргийн сагсан бөмбөг сонирхогчдын дунд (15-18), ахлах (18-аас дээш) насны ангиллаар явуулж байна. Өчигдөр Чингэлтэй дүүргийн ахлах насны 17, дунд насны 24 баг, Сүхбаатар дүүргийн ахлах насны 18, дунд насны 26 баг тоглолтоо хийн, эхний гурван байрын эздийг шалгаруулжээ. Эдгээр зургаан баг наймдугаар сарын 14-нд болох шигшээ тоглолтод бусад дүүргийнхэнтэй өрсөлдөх юм. Мөн наймдугаар сарын 14-нд эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчдын “3 эсрэг 3” тэмцээн болно.

Өнөөдөр тус тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ахлах насны 24, дунд насны 34 баг болон Баянзүрх дүүргийн ахлах насны 26, дунд насны 32 багуудын тоглолтоор үргэлжиллээ. Маргааш 10.00 цагаас Хан-Уул, Баянгол дүүргүүдийн тэмцээн болсноор шигшээд тоглох насны ангилал бүрийн 18 багийн нэр тодорно.

Өчигдрийн тоглолтын эхний гурван байрын эзэд:

Чингэлтэй дүүрэг:

 Ахлах нас:

TV1
БТБ
Burn

Дунд нас:

And 1
Шонхорууд
Багатойруу

Сүхбаатар дүүрэг:

Ахлах нас:

11
Nestea
Нэргүй

Дунд нас:

Банкны 84
Жем
And 1

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж