Иргэний зориг, ногоон нам /ИЗНН/-ын Бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, намын даргаа өөрчилжээ.
ИЗНН-ын дарга С.Оюун болон намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран гүйцэтгэж байсан М.Хүрэлсүх нар өнгөрсөн сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгсөн байна. Тус хурлаар намын даргаар Ц.Ганхуягийг, намын дэд даргаар Ц.Энхтуяаг томилсон бол Б.Батбаатар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.
Мөн хурлаар ИЗНН-ын Их хурлын товыг тогтоох, намын мөрийн хөлбөрт өөрчлөлт оруулах, цаашид ИЗНН ямар бодлого баримтлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Ш.ЧИМЭГ