145 оронд байгаа оросууд сонгуульд санал өгнө

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

145 оронд байгаа оросууд сонгуульд санал өгнө

145 оронд байгаа оросууд сонгуульд санал өгнө

Ирэх гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид хийгдэж байна. Гадаад орнуудад амьдарч байгаа оросын иргэдийн саналыг авах бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногт дууслаа хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Дэлхийн 145 улсад 370 санал авах байрыг бэлдлээ гэж Сонгуулийн ерөнхий хорооны орлогч дарга Николай Булаев хэлсэн байна.

Уламжлал ёсоор санал авах байруудыг Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудад байгуулдаг. 

Гадаад оронд амьдарч, сурч байгаа 1.8 сая орос иргэн сонгуульд оролцох урьдчилсан тооцоо хийжээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж