Приморийн хязгаараас хоёр шинэ хясаа олборлоно

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Приморийн хязгаараас хоёр шинэ хясаа олборлоно

Приморийн хязгаараас хоёр шинэ хясаа олборлоно

Приморийн хязгаараас олборлодог далайн бүтээгдэхүүний жагсаалтыг хоёр шинэ хясаагаар нэмж байгааг ОХУ-ын Номхон далайн загасны аж ахуйн судалгааны төвийн эрдэмтэд сайшаажээ.

Шинээр олборлох хоёр хясаа нь Японы панопа, зирфеи хэмээн нэрлэгддэг хясаанууд юм. Энэ хоёр хясааг мөн гуидаки ч гэж бас нэрлэдэг байна. Үүнийг Энэтхэгээс орчуулбал “гүн ухдаг” гэсэн утгатай ажээ. Хойд Америкийн уугуул иргэд энэ хоёр хясааг ихээр хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн. Эдгээр хясаа Ази, Номхон далайн улсуудад өндөр үнээр зарагддаг.

ОХУ-ын Номхон далайн загасны аж ахуйн судалгааны төв, Оросын “Посьетская” компанийн хамтаар Петр Великий булангийн баруун өмнөд хэсэгт эдгээр хясааны их хэмжээний нөөцийг өнгөрсөн 2017 онд илрүүлсэн юм.

“Японы панопын амьдарч буй талбайн хэмжээ 1535 гектараар хэмжигдсэн. Тэнд 855 тонн нөөц бий. Харин зирфеин хувьд 1300 гектар газарт 10 гаруй тонн гэж үзэж байна. Гэхдээ энэ нь эцэслэн тогтоосон нөөц биш. Ер энэ хясааны нөөцийг нарийвчлан тогтооход төвөгтэй” хэмээн хэвлэлийн мэдээнд онцолсон байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж