Хөлбөмбөгийн фанатуудад “Аэрофлот” хямд тийз олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн фанатуудад “Аэрофлот” хямд тийз олгож эхэллээ

Хөлбөмбөгийн фанатуудад “Аэрофлот” хямд тийз олгож эхэллээ

Энэ онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компани тусгай тариф мөрдөж эхэллээ. Тусгай тарифаар буюу ердөө таван рублиэр эхний хөгжөөн дэмжигч онгоцны тийзээ худалдан авсан тухай “Аэрофлот” компанийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

“Тусгай тарифын тийзийг худалдан авсан эхний зорчигч Оросын багийн хөгжөөн дэмжигч Новосибирскийн иргэн байлаа. Новосибирск-Москва-Новосибирск чиглэлийн ирэх, буцах хоёр талын тийзийг тэр 10 рублиэр худалдан авлаа” хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Хөгжөөн дэмжигчийн тусгай тийзийн захиалгыг “Росконгресс” сан хариуцаж байгаа юм. Одоогоор 2000 орчим хүний захиалгыг “Росконгресс” аваад байгаа ажээ.

Тусгай тарифын тийзийг ДАШТ-д оролцох Оросын хөлбөмбөгийн багийг дэмжих зорилгоор бий болгосон бөгөөд ОХУ дотор долоон чиглэлд үйлчлэх юм. Эдгээр чиглэл нь тэмцээний тоглолт болох хотуудын хоорондох чиглэл бөгөөд тоглолт болохоос нэг хоногийн өмнө очоод тоглолт болсны маргааш өдөр буцах тийз юм. Тусгай тийзийг худалдан авахын тулд ОХУ-ын иргэн гэдгийг номлох баримт бичиг, хөгжөөн дэмжигчийн карт, худалдан авсан тоглолтын тасалбартай байх ёстой.

Тусгай тийз зөвхөн энэ оны ДАШТ-ий үеэр л үйлчлэх юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж