(I.29 – II.04)
ХОНЬ
Амьдралаас, хайр дурлалаас эмээх хэрэггүй. Хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл, аз жаргал, хайр дурлал бадарсан гайхалтай өдрүүд таныг хүлээж байна. Даль жигүүр ургасан энэ “галзуу” өдрүүдээр хамгийн этгээд хачин мөрөөдлөө гүйцээж болох юм шүү. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээлэл дунд хөгжилтэй өнгөрүүл. Цааш хааш явахаа бодож тунгаагаарай.
ҮХЭР
Таныг тав тухтай, өөрөөр чинь байхад тусалдаг “гэр” чинь чухам хаана вэ гэдгийг эргэцүүлж нэг үзээрэй. Өөрийгөө зөв газарт ажиллаж, эсвэл зөв хүмүүстэй нөхөрлөж байгаа эсэхдээ эргэлзэж байсан бол одоо л өөрийнхөө төлөө зоригтой шийдвэр гарга. Зүрх сэтгэлээ чагна. Амралтын өдрүүдэий ирээдүйн зорилт төлөвлөгөө, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд зарцуул. Ажилдаа амжилт гаргана.
ИХЭР
Дотроо хадгалж байсан “нууцаа” дэлгэх цаг. Сэтгэлийн үгээ уудалж чадахгүй, хэн нэгэнд хэлэхийг хүссэн ч эмээж, бэргэсээр явсан зүйл байвал лхагва гаригт заавал хэлээрэй. Таны гарт микрофон, дэргэд чинь чанга яригч байна. Харин та өөрөө өөртөө итгэл дүүрэн байх болно.
МЭЛХИЙ
“Аюулгүй байдлаа” нэг шалгахад гэмгүй. Сэтгэл санаа, бие физиологийн хувьд айх аюулгүй, тайван амгалан байхад танд юу дутагддаг вэ. Түүнийг олж хай. Өөрийн үнэ цэнэ, найз нөхдийн хүрээлэл, санхүүгийн байдалдаа нэг анхаарал хандуулаарай. Шаардлагатай бол бусдаас тусламж хүсч болно.
АРСЛАН
Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоног байх болно. Та анхаарлын төвд байж, бүх зүйл таныг тойрон эргэлдэнэ. Хүссэн зүйлээ хийж, хүссэн зүйлээ хэл. Өөрөөсөө илүү бусдыг анхаарсан өдрүүд байх бололтой. Сэтгэлийн гүнд ганцаардал мэдрэхийг үгүйсгэхгүй. Санхүүгийн хувьд таатай боломж, завшаан олдоно.
ОХИН
Шаардлагагүй зүйлсийг зөнд нь орхиж чаддаг чанар чинь танд өгсөн бэлэг юм шүү. Сэтгэл үймүүлсэн элдэв таагүй бодлоо зүгээр л таягдан хая. Зарим нэг зүйл дээр зүгээр л бууж өгөөд, өөрт сайхан санагдах тэр зүйл рүү тэмүүл. Сэтгэл санааны байдлаас чинь шалтгаалж, амралтын өдрүүд хөгжилтэй, эсвэл уйтгарта өнгөрнө.
ЖИНЛҮҮР
“Нөхөрлөлд цаг хугацаа гэж байдаггүй”. Энэ долоо хоногт та найз нөхдийн тусламжаар олон ажлаа амжуулж чадна. Сэтгэл санааны хувьд ч найзууд чинь таныг сэргээх болно. Харин тэдэнд хариу талархахаа мартав аа. Долоо хоногийн сүүлчээр сэтгэл догдлуулсан гайхалтай үйл явдал таныг хүлээж байна.
ХИЛЭНЦ
Ажлын амжилт таны гарт байна. Ямар их хүчтэй, ухаантай болохоо, бас юунд хүрч чадахаа ойлгож, өөрийгөө үнэл. Таны зүрх сэтгэл хаана хүрэх ёстойг чинь заагаад өгнө. Энэ долоо хоногт ажилтай холбоотой том мэдээ хүлээж байна. Тушаал дэвших, цалин орлого нэмэгдэх гэх мэт. Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүл.
НУМ
Галт хөдлөхөд бэлэн болжээ. Одоогийн энэ баригдмал байдлаасаа гарахгүй бол та хэзээ ч орчлонгийн нөгөө хязгаарт очиж чадахгүй. Өөдрөг байж, тулгарсан асуудал бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Таны дуу хоолой ямар их хүчтэй болохыг ойлгох хэрэгтэй.
МАТАР
Таны зүрх сэтгэл, оюун бодолд байдаг нандин зүйлсийг бусад хүмүүст харуулах, хэлэхээс бүү эмээ. Ажлын талбарт сайхан зүйлс тохиох бололтой. Амжилтын оргилд хүрэхэд чинь туслах төлөвлөгөө, зорилтоо тодорхойл. Санхүүгийн ялихгүй бэрхшээл учирч болзошгүй. Удахгүй байдал харьцангуй дээрдэнэ гэдэгт итгээрэй.
ХУМХ
Хувийн харилцаандаа анхаарал хандуулж, өөх ч биш, булчирхай ч биш яваа харилцаагаа нэг тийш нь шийдээрэй. Илэн далангуй байхад чинь од эрхэс танд туслах болно. Амралтын өдрүүдээр сайн сайхан зүйлстэй учрах болно. Бусдаас зай барьж, өөрөө өөрийгөө тойруулан хана босгох хэрэггүй. Асуудал зөвхөн танд өөрт чинь л байна.
ЗАГАС
Таны гол дайсан бол өөрийгөө хэт үнэлж, дөвийлгөх явдал. Тиймээс яг одоо бууж өг. Сэтгэл зүйн энэ байдал чинь таны амжилтаас ямар их чангаадгийг ойлгох хэрэгтэй. Хайр дурлал, баяр баясгаланг мэдэр. Амралтын өдрүүдээр та онцгой мэдрэмтэй, бүтээлч байх болно.