“Швейцарь цаг” Мельбурнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

“Швейцарь цаг” Мельбурнд түрүүллээ

“Швейцарь цаг” Мельбурнд түрүүллээ

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр (2018.01.28) өндөрлөлөө.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Швейцарийн Рожер Федерер, Хорватын Мэрин Чилич нар үлдээд байсан юм. Энэхүү тоглолт таван сет үргэлжилж, 3 цаг, 3 минутын хугацаа зарцуулагдсан бөгөөд “Швейцарь цаг” өрсөлдөгчөө хожсон. 

37 настай Федерер өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалж, Мельбурнд дахин өнгөллөө. Тэрбээр шигшээ тоглолт хүртэл нийт зургаан тоглолт хийсэн бөгөөд өрсөлдөгч бүрээ гурван сетэд хожсон амжилтыг үзүүлээд байсан. Түүнтэй хагас шигшээд учраа таарсан БНСУ-ын Чон Хён хоёрдугаар сетийн төгсгөлд тоглохоос татгалзсан бол шигшээд Мэрин Чилич алдарт Рафаэль Надалийг хожиж шалгарсан.

Ням гаригт болсон Рожер Федерер, Мэрин Чилич нарын тоглолт сонирхолтой болж, таван сет тоглолтын үр дүнд 6:2, 6:7, 6:3, 3:6, 6:1-ээр “Швейцарь цаг” илүүрхсэн юм. 

Федерер “Австралийн нээлттэй тэмцээнд” 2004 онд анх түрүүлж байсан бол түүнээс хойш 2006, 2007, 2010, 2017, 2018 онд  ийн аваргын цомыг өргөлөө. Түүний хувьд “Их дуулга” тэмцээний 20 дахь түрүүгээ хүртэж байна. Түүнээс хамгийн олон нь буюу Уимблдонд найман удаа түрүүлжээ. 

Федерер өнгөрсөн онд өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулж, Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд түрүүлсэн.  Энэ оны эхэнд ч гайхалтай байж, Мельбурн дахин цом өргөлөө.

"Рио 2016" олимпийн наадмыг бэртлийн улмаас өнжсөн Федерер "Бээжин 2008"-д хосын төрөлд түрүүлж, "Лондон 2012"-д ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж байсан билээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж