Төгрөгийн ханш 8,7 хувиар чангарчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш 8,7 хувиар чангарчээ

Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрөгч сард сард 1246.9 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 118.7 төгрөгөөр буюу 8.7 хувь чангарсан байна. Тэгвэл төгрөгийн евротой харьцах нэрлэсэн дундаж ханш 2011 оны долдугаар сард 1788 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 47.7 төгрөг буюу 2.7 хувиар суларсан байна. Харин төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2011 оны долдугаар сард 193.1 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.4 төгрөг буюу 4.2 хувь чангарчээ.  Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш 44.8 төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 төгрөг буюу 0.6 хувь суларсан байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж