С.Эрдэнэ: Нефть дээр бүлэглэл хоорондын өрсөлдөөн байгаа

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Нефть дээр бүлэглэл хоорондын өрсөлдөөн байгаа

С.Эрдэнэ: Нефть дээр бүлэглэл хоорондын өрсөлдөөн байгаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа.


-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байна. Өмнө нь олон удаа яригдаж байсан ч бүтээгүй энэ үйлдвэрийг одоо барьж, байгуулна гэдэг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Нефтийн үйлдвэр барих асуудлыг зөвхөн энэ удаа ярьж байгаа юм биш. Өмнө нь олон удаа ярьж, байршил нь ч олон удаа солигдож байгаа. Ингэхдээ Дархан, Говьсүмбэр гэж ярьж байсан бол одоо Дорноговь боллоо. Нефтийн үйлдвэр барих нь бэрхшээгээд байх зүйл биш. Аль ч улс оронд байдаг, ердийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг барихад эдийн засгийн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын өрсөлдөөн байдаг юм болов уу гэж хардаг. Угтаа бол улс орны эрх ашгийн асуудал л баймаар юм. Одоо дахиад ТЭЗҮ боловсруулах, орон нутгийн судалгаа гаргах ажил эхэлнэ.

-Ардчилсан намынхан хоёрдугаар сарын эхээр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна. Ямар учраас жагсахаар болсон юм бэ?

-Гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гараа татах хэрэгтэй гэдгийг сануулах. Эд нарт Үндсэн хууль өөрчлөх эрх байхгүй. Хоёрдугаарт, долоон төрлийн татвар нэмэх шийдвэрээ цуцлахыг хөндөж байгаа юм. Гуравдугаарт, утааны асуудлаа шийдвэрлэ гэдгийг анхааруулах зорилготой. Утааны эсрэг бодитой гаргалгаа гаргаж, шийдвэрээ олон түмэнд танилцуулах ёстой. Энэ бол боломжтой шаардлагууд юм. Өнөөдөр А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч АИ-92 зарахгүй хэвээр байна. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг давсан тогтоол гаргаж, иргэдийн бухимдлыг түр зуур дарах гэж оролдож байна.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж