Ньюс хөтөч: Засгийн газрын бүх сайд нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Засгийн газрын бүх сайд нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Засгийн газрын бүх сайд нар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын Геофизикчдийн холбоо хамтран  “Каротажийн хайгуул, судалгааны үейн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
  • “Агаар болон орчны бохирдлыг бууруулахад төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн хурлын танхимд эхэлнэ.

11.00

  • Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  • Ардчилсан намын төв байранд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хоногт хийсэн ажлын сөрөг хүчний үнэлэлт, дүгнэлтийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай танилцуулна. Мөн ‘У.Хүрэлсүхийн 100 хоног’ товхимол гаргаснаа танилцуулна.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Хуралд Шүүхийн судлагаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах, Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч, Гавьяат хуульч Б.Сарантуяа нар оролцож, Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны нэгдсэн дүн мэдээг танилцуулна.

12.00

  • MN мэдээллийн төвд "Хийрхсэн намчирхал орон нутгийн иргэдийг талцуулж ахуй амьдралыг нь доройтуулж байгааг таслан зогсоох зорилгоор орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй тогтолцоог бий болгож, Үндсэн хууль, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах" тухай асуудлыг хөндөж “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00

  • MN мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл хийнэ.

14.00

  • ‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад олимпийн хувцас гардуулах ёслол болно. Ёслолд олимпод оролцох баг тамирчид оролцоно. Арга хэмжээ Спортын төв ордны гурван давхарын хурлын 303 тоот өрөөнд болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас  “Г” танхимд;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд тус тус хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж